Малайзын Засгийн газар хариуцагч хэвээр үлдлээ

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Малайзын Засгийн газар хариуцагч хэвээр үлдлээ

Малайзын Засгийн газар хариуцагч хэвээр үлдлээ

Одоогоос 13 жилийн өмнө Малайзын өндөр албан тушаалтнуудын орчуулагчаар ажиллаж байсан Ш.Алтантуяа гэх монгол эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч, дэлхий нийтийг цочроож байв. Харамсалтай нь, энэ хэргийн жинхэнэ эзэд одоо ч тодроогүй байгаа билээ.

Талийгаач бүсгүйн эцэг С.Шаарийбуу, эх Алтанцэцэг Санжаа, хүү Б. Баяржаргал нар нь энэ олон жилийн хугацаан дахь сэтгэл санаа, бие махбодийн болон бусад хохиролдоо Малайзын Засгийн газраас 100 сая малайз ринггит буюу 24 сая орчим ам.долларыг нэхэмжлээд байгаа юм. Түүний бага хүү мөн нэхэмжлэгчээр оролцож байсан ч 2017 онд өөд болсон байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард эхэлсэн энэхүү хохирол нэхэмжлэх шүүх хурал нь одоог хүртэл үргэлжилж байгаа ба тус улсын Засгийн газар давж заалдан хариуцагчаас мултрахыг оролдсон.

Гэхдээ өчигдөр /2019.09.04/ болсон шүүх хурлаар тус улсын Холбооны шүүх Малайзын Засгийн газрыг уг нэхэмжлэлийн хариуцагч хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Хэргийн дараагийн сонсгол энэ сарын 30-нд болохоор товлогдсон байна.

Эх сурвалж: FREE MALAYSIA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж