Б.Хурц нарын хэрэгт прокурор эсэргүүцэл бичлээ

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Б.Хурц нарын хэрэгт прокурор эсэргүүцэл бичлээ

Б.Хурц нарын хэрэгт прокурор эсэргүүцэл бичлээ

Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хуралд хамаарах хэрэгт өнөөдөр /2019.09.05/ прокурор эсэргүүцэл бичжээ.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг шалгах явцдаа тэднийг эрүүдэн шүүсэн үндэслэлээр /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг буруутган, өнгөрсөн наймдугаар сард Төв аймгийн сум дундын давж заалдах шатны шүүхэд шүүсэн юм. Шүүх хурал зургаан өдөр үргэлжилсэн ч шийдвэр гаргаж чадаагүй, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан.

Шүүх хуралд хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нарыг хамруулж, Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулсан.

Прокурор дээрх хэрэгт эсэргүүцэл бичсэнээр талууд Төв аймгийн сум дундын давж заалдах шатны шүүхээр маргаж, хэргийг шийдвэрлэх болж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж