2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 74,895,083 төгрөгийн үнийн дүн бүхий 167,712 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жуулчин Дюти Фрий" ХК (SUL+10.00%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID +7.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх Ган" ХК (HGN-13.33%) болон "Сор" ХК (SOR-11.97%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.08 хувиар буурч, 19675.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,480,636,196,946.83 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ