Энэ өдөр алдарт “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркури мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Энэ өдөр алдарт “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркури мэндэлжээ

Энэ өдөр алдарт “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркури мэндэлжээ

Гей гэдгээ нээлттэйгээр зарласан ч үзэгчдийн суудал дахь олон мянган бүсгүйг өндөлзүүлдэг байсан “Queen" хамтлагийн гишүүн Фредди Меркури одоогоос 73 жилийн өмнө буюу 1946 оны есдүгээр сарын 5-нд мэндэлжээ. Тэрээр хорвоогийн мөнх бусыг үзүүлээд 28 жил өнгөрч байна. Фредди Меркури бол зөвхөн рок од биш хөгжмийн түүхэнд имижээ ч мөнхөлсөн домогт дуучин юм.

“Google" дээр Freddie Mercury гэж бичихэд л түүний Элтон Жоннтой хийсэн сэтгэл хөдөлгөм яриа, “Love of my life" дуугаа бүтээсэн түүх зэрэг амьдралд нь тохиосон олон адал явдал гарч ирнэ. Тайзан дээр гарч ирмэгцээ унтсан хүмүүсийг амилуулах шиг болдог алдарт дуучны зохиосон “Bohemian Rhapsody”, “Killer Queen", “Somebody to Love", “Don’t Stop Me Now", “Crazy Little Thing Called Love”, “We Are the Champions", “Barcelona” зэрэг дууг одоо ч дэлхийн сая, сая хүн сонсон, олон арван жил өнгөрсөн ч хуучиршгүй хэвээр байна.

2006 онд Азийн “Тайм" сэтгүүл түүнийг “Азийн хамгийн нэр нөлөө бүхий баатар" гэж нэрлэсэн юм. 2005 онд “Блендер” сэтгүүлээс явуулсан санал асуулгаар Меркури бүх цаг үеийн хамгийн шилдэг эрэгтэй дуучнаар шалгарч байв. 2009 онд “Классик рок" сэтгүүлийн санал асуулгаар түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг рок дуучнаар нэрлэжээ.

Түүний хувийн амьдрал  бусдаас өвөрмөц байв. Тэрээр 1970 оны эхээр Мэри Остин гэх эмэгтэйтэй танилцан удаан хугацаанд хамт амьдарчээ. Харин 1970 оны сүүлээр Меркури “Элесктра Рекордс" дуу бичлэгийн студийн эзэнтэй дотно харилцаатай болсон байдаг. Тэрбээр Мэри Остинд зориулан хэд хэдэн дуу зохиосны нэг нь “Love of My Life” юм. Меркури мөн Мэригийн том хүү Ричардын загалмайлсан эцэг. 1980 оны дундуур Австри жүжигчин Барбара Валентинтай нэр холбогдсон байна.

Домогт дуучин өөрийгөө 1991 оны арваннэгдүгээр сарын 23-нд ДОХ өвчтэй хэмээн зарласан боловч маргааш нь уушгины архаг үрэвслээр нас баржээ. Энэхүү өвчний шинж тэмдэг нь ДОХ-ын шинж тэмдэгтэй төстэй аж.

Queen” хамтлаг нийтдээ 20 гаруй цомог гаргажээ. Меркуриг нас барсны дараа хамтлагийнхан “Queen”-ийг дахин сэргээхийг оролдсон ч амжилт олоогүй юм.

Одоог хүртэл рок хөгжмийн ертөнцөд Фредди Меркуригийн орон зай үгүйлэгдсээр…

Э.ХАНДСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж