Хакүхо: Одооноос хоёр улсын нэр авч явах болж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Хакүхо: Одооноос хоёр улсын нэр авч явах болж байна

Хакүхо: Одооноос хоёр улсын нэр авч явах болж байна

Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал албан ёсоор Япон улсын иргэн болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа өөрийн шийдвэрийнхээ талаар ярьсан байна.

Эзэн хааны цомыг 42 удаа хүртсэн их аварга Хакүхо “Би албан ёсоор Япон улсын иргэн боллоо. Өнөөдрийг хүртэл би Монгол Улсын нэрийг мөрөн дээрээ тээж явсан. Харин одооноос бүхэл бүтэн хоёр улсын нэрийг авч явах болж байна. Энэ бол миний хувьд маш том хариуцлага” хэмээн ярьжээ.

Мөн энэ шийдвэрийг нь эрс эсэргүүцэж байсан аав нь тэнгэрт одохынхоо өмнөхөн “Өөрийнхөө хүссэнээр амьдар даа” хэмээн захисныг тэр онцолсон байна.

Дашрамд дурдахад, түүний одоогийн япон нэр нь дэвжээний нэртэйгээ адил буюу Хакүхо Шо байх аж Тэрбээр Токио 2020 олимпийн наадам хүртэл идэвхтэй барилдсаар байх болно гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: ASAHI SHIMBUN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж