“Таван толгой түлш” компани хороодоор дамжуулан өнөөдрөөс айл өрхүүдэд гурван тонн шахмал түлшний эрх бүхий карт тарааж байна.
Хороонд бүртгэлтэй айл өрхүүдэд ийнхүү түлшний карт тарааж буй нь нүүрсний ченжүүд их хэмжээгээр шахмал түлш худалдан авч, цааш дамлаж, үнэ өсгөж зарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Өнөөдрийн байдлаар “Таван толгой” түлш компани 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлжээ.
Б.ЦЭЦЭГ