УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр зарим заалтуудыг хойшлуулсан юм. Өөрөөр хэлбэл, 10 гаруй заалтыг эргэж харах, бүлгийн гишүүд санал нэгдэх шаардлагатай хэмээн өнөөдөр чуулганы хуралдааныг түр хойшлуулж, МАН-ын бүлэг хуралдаж байгаа билээ.
Тус намын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, парламентын хугацааг таван жил болгох Ерөнхийлөгчийн саналуудыг дэмжихгүй байх нь зүйтэй гэж санал нэгдсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Мөн бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх саналыг дэмжсэн бөгөөд баг хорооны Засаг дарга нарыг дүүрэг, аймгийн Засаг дарга нар томилох асуудлыг энэ удаагийн өөрчлөлтөд оруулахгүй байх шийдвэрт хүрчээ. Түүнээс гадна маргаан дагуулаад байсан төрийн албан хаагчидтай холбоотой заалтуудыг дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх үеэр төрийн албан хаагчтай холбоотой, Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд томилдог байх, баг, хорооны даргыг томилох болон бусад асуудлыг хэлэлцэж УИХ-ын гишүүд итгэл үнэмшлээрээ саналаа өгөөд явах нь зүйтэй гэсэн шийдвэр хүрсэн" гэлээ.
Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгахгүйгээр сонгуулийн хуулиараа зохицуулаад явах нь зүйтэй гэж бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзжээ.
Бүлгийн хуралдаан өндөрлөлөө.
Ш.ОЧ
лхагва 2019-09-05 103.229.122.125
за тийм дээ тэр vед та нар байхгvй эрх биш монгол улс оршсоор байна цаг хугацаанд найдаж vйлдэл хийнэ гэдэг мунхаг хvний шинж уул нь цаг хугацаа тvvхийн шалгуур лдаа
Баянаа 2019-09-05 202.126.88.58
Хулгай нараар үндсэн хууль өөрчлүүлэх гүй хурдан тарцгаа. Үүнд харин бид баярлах болно
Иргэн 2019-09-05 124.158.112.3
Ерөнхий сайд засгийн газрын гишүүдээ томилдог огцруулдаг кабинета бүрдүүлдэг баймаар байна засгийн газарт хариуцлагын үүруулэх хэрэгтэй одоо энэ улсын хөгжил бууруулсанд хэнд ч хариуцлага үүрэхгүй баына
Иргэн 2019-09-05 64.119.27.80
УИХ гишүүнийг эргүүлэн татах тухай сонгосон тойргийн хүмүүсийн гуравны хоёрын саналаар огцруулж эргүүлэн татдаг болгоё. Хариуцлага нь дээшлэнэ идэж уух нь багасна гэж бодож байна.Халдашгүй эрхийг авч хаяа
Зочин 2019-09-05 66.181.161.115
мэргэжлийн хуульчдын суурь судалгаандээр тулнуурлаж хийсэн төслийг 76 мал маань жинхэнэ жонхуу болгож байна дөө жишээлбэл төрийн нийтийн өмч гэж энэ дэлхийд байхгүй нжр томьео гаргаж ирдэг иргаанууд ийм л мал хувалзууд байхаар юун Монгол Улс хөгжих далд орог цаашаа
иргэн 2019-09-05 76.107.165.63
Гишүүдийн тоог нэмэх санал бол ЖОНХУУ гэдэг нэрээрээ алдаршсан хулгайчийн зүгээс шидэж буй хөвөнд ороосон чулуу юм. Ард түмний 90 хувь нь эсэргүүцэж буй энэ саналыг МАН-ы авилгачид хувийн эрх ашгийн төлөө дэмжинэ гэж ЖОНХУУ тооцоолсон байгаа.
Zochin 2019-09-05 202.126.88.190
Gatslaa shuu, 108 – iin tuluu jagsaya.
hvkjhvjhv 2019-09-05 202.9.43.100
2020 ond ex oronoo gesen setgeltei 76 uxna xeregtei baina
Зочин 2019-09-05 64.119.25.239
Ingeed undsen huulin nemelt uurchlult oruulah ajil gatslaa
Зочин 2019-09-05 103.229.121.188
Кноп нь буруу зөрүү зааггаад байхад яаж үх ххэлцэх
Зочин 2019-09-05 103.26.195.181
гишүүдийн тоог нэмэхгүй байх нь зөв. ийм шийдвэр гаргасанд баяр хүргэе одоо байгаагаа яая гэж байхад амьдралаас тасарсан хүний санааг битгий тоо