Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзав | News.MN

Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзав

Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзав

Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзав

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн V чуулга, уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзлаа.

Юун түрүүнд талууд Владивосток хотод гурав дахь удаагаа уулзаж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэж, түлхүү эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудлаар санал бодлоо солилцсон юм.

Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарч, дотоодын эх үүсвэрийг ашиглан 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн зэрэг томоохон төсөл хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулав. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК, ОХУ-ын “Фэско” групптэй хамтран нүүрсний терминал байгуулах зэргээр эдийн засагт үр ашигтай төслүүд ажил хэрэг болж эхэлсэн тул худалдан авагч тал буюу Япон улстай нүүрсний экспортын асуудлаар томоохон яриа хэлэлцээр хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн биечлэн өгсөн төслүүдтэй сайтар танилцаж, Тавантолгойн асуудлыг цаашид ажил хэрэг болгох сонирхолтой гэдгээ мэдэгдлээ.

Хоёр улсын дараагийн хамтран ажиллах өргөн боломжтой салбар нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний зах зээл гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж, дэлхийн ноолуурын 50 орчим хувийг дангаар хангадаг Монгол Улс Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдах байх гэсэн хүлээлттэй байгааг хэлсэн юм. Гэхдээ АНУ-ын хууль тогтоох байгууллагын хэлэлцэж буй Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдах эсэхээс үл хамааран ноос, ноолуурын салбарын урдын харилцаагаа сэргээж, ноолуур ээрэх, самнах зэрэг сүүлийн үеийн технологийг нутагшуулах, экспортын бүтээгдэхүүнээс харилцан ашиг хүртэх боломж бий хэмээн тооцож буйгаа илэрхийлсэн юм.

Энэ дашрамд Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалыг үр дүнтэй болсонд баяр хүргэж, Монгол-АНУ Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь Япон-АНУ-Монгол Улс гэсэн гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс боллоо хэмээв.

Уулзалтын төгсгөлд талууд харилцан айлчлалын давтамж нэмэгдэж, хоёр улс илүү ойр дотно харилцаатай болж байгааг тэмдэглээд уулзалтаа үр дүнтэй болгох, дараагийн уулзалтад бэлтгэх зэрэг асуудлыг ярьж тохиров.

Эх сурвалж: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-09-05 66.181.178.238

Абэ зөвхөн Оросоос курилийн 4 арлаа буцааж авах асуудлаар Путинтэй уулзах гэж л очсон гэдгийг Японы хэвлэл мэдээлэл бичиж байна. Монголын оркуудын бөөс Монголын эдийн засгийг хорлох гэж Оросоос дамжуулж нүүрс зөөнө гэх балай зүйлээ ярих гэж л очсон. Нэг нь улс эх орондоо хэрэгтэй зүйл хийх гэж, нэг нь улс эх орноо хорлох гэж явна.

Avatar

Зочин 2019-09-05 122.201.31.246

manay erunkhiilugch ch yum khiigeed l bodit ajil bolgood l yawna daa

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-09-05 66.181.178.238

Сөөнгө хоолойтой атийсан хулгайчийн ганц ч хийсэн ажил байхгүй. Монгол улсын хувьд ямар ч бодит үр өгөөжгүй, үр ашиггүй уулзалт хэлэлцээр болсон. Путинын жанхууд өгсөн даалгавар: Хятад руу төмөр зам тавих ажлыг хэрхэвч, хэзээ ч эхлүүлж болохгүй. Энэ ажлыг ямар ч үнээр хамаагүй гацаа. Энэ даалгаврыг сайн биелүүлбэл авгайтай чинь бас чиний хүсээд байгаа си жинь пин ахтай чинь уулзуулж, чиний уучлал хүссэн захиаг чинь дамжуулж өгнө гэж хэлсэн. Монгол улсад наалдацтай байх нь битгий хэл бүр Монгол у

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж