Монгол Улсын шигшээ багтай тоглох Мьянмар улсын баг

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Монгол Улсын шигшээ багтай тоглох Мьянмар улсын баг

Монгол Улсын шигшээ багтай тоглох Мьянмар улсын баг

Өнөөдөр Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг хөлбөмбөгийн Катар-2022 ДАШТ-ий II шатны тоглолтоо Мьянмар улсын эсрэг хийнэ. Үүнтэй холбогдуулан Мьянмар улсын тухай товчхон танилцуулъя.

Хуучин нэрээр Бирм буюу одоогийн Мьянмар улс нь Зүүн Өмнөд Азид, Энэтхэг-Хятадын хойгт оршино. Мьянмар улс нь газар нутгийн хэмжээгээр дэлхийд 39-р, Ази тивдээ 9-р байранд орох ба 676.578 км.кв газар нутагтай. Хүн ам нь 54.3 сая бөгөөд дэлхийд хүн амын тоогоор 26, Ази тивдээ 11-рт орно. 2006 он хүртэл тус улсын нийслэл нь Рангун буюу Янгон хот байсан бөгөөд 2006 онд Нейпьидо хотыг улсынхаа албан ёсны нийслэл болгосон байдаг.

Парламентын засаглалтай бүгд найрамдах Мьянмар улс нь 1948 оны 1 сард тусгаар тогтнолоо зарласан. Тус улсын түүх тэртээ 849 онд Паганы төрт улс бий болсноор эхэлнэ. Дэлхийн Банкны 2018 оны судалгаанаас үзвэл Мьянмар улсын ДНБ-ий хэмжээ нь 71.2 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 1326 ам.доллар ажээ. Эдийн засгийн гол хөшүүрэг нь хөдөө аж ахуй бөгөөд мод, модон материал, хувцас, хатаасан шош, цагаан будаа, газрын тос болон цэвэршүүлсэн зэс зэргийг экспортлоно. Газрын тос нийт экспортын 30 орчим хувийг эзэлдэг.

Мьянмар улсын хөлбөмбөгийн шигшээ баг ФИФА-н чансааны 135-рт эрэмбэлэгдэж байна. Одоогоор ДАШТ-д хараахан оролцож үзээгүй байгаа Мьянмар улсын шигшээ баг 1968 оны хөлбөмбөгийн ААШТ-д мөнгөн медаль хүртэж байсан бол Азийн спортын наадмын хөлбөмбөгийн тэмцээнд 1966, 1974 онуудад алтан медаль, 1954 онд хүрэл медаль хүртэж байсан. Тус улсын хөлбөмбөгийн “алтан” үе бол хагас зуун жилийн тэртээ тохиож байсан юм. Харин сүүлийн жилүүдэд Азийн АШТ болон Азийн наадамд хангалтгүй оролцож байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж