Dell брэндийн шинэ загварын нөүтбүүк PC mall дэлгүүрт худалдаалагдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Dell брэндийн шинэ загварын нөүтбүүк PC mall дэлгүүрт худалдаалагдаж эхэллээ

Dell брэндийн шинэ загварын нөүтбүүк PC mall дэлгүүрт худалдаалагдаж эхэллээ

PC  mall дэлгүүр өнөөдөр /2019.09.05/ "Dell" брэндийн 2019 оны шинэ бүтээгдэхүүнийг танилцуулахаас гадна хэрэглэгчдэдээ  үйлчлэх  showroom –ээ албан ёсоор нээлээ. 

Тус брэнд нь  2019 онд өргөн хэрэглээний электроникийн салбарт зохион байгуулагдсан шинэ бүтээгдэхүүн, технологийн танилцуулга шоунд дэлгэсэн бүтээгдэхүүнүүд өнөөдөр Монголын зах зээлд нэвтэрчээ. Уг шинэ бүтээгдэхүүнүүд дундаас хамгийн онцлох загварууд болох CES-ын шилдэг бизнесийн нөүтбүүк болох Latitude7400 2 in 1 болон хүчирхэг үзүүлэлт бүхий Inspiron 7591 загварууд өнөөдрөөс PC mall дэлгүүрийн салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэх юм.

Latitude7400 2 in 1 нь 13 инчийн их биед 14 инчийн нөүтбүүкийг шингээж өгсөн бөгөөд бүтэн 24 цаг цэнэгээ барих чадвар нь хамгийн шинэлэг.

Мөн энэхүү нөүтбүүк нь Интелийн орон зай мэдрэгчтэй  хамгийн анхны нөүтбүүк бөгөөд нэг метрийн зайнаас хэрэглэгчийг  мэдэрч асах бөгөөд нууц үг ашиглахгүйгээр аюулгүй нэвтрэх боломжтой болсон байна.

Харин Inspiron 7591-ийн хувьд хамгийн хамгийн сүүлийн үеийн Intell H-Glass процессор, Nivida GTX график карт болон гурван ширхэг хатуу дискийг маш нимгэн их биед багтаасан бөгөөд  ердөө 1.9-хөн кг жинтэй юм.

DELL БРЭНД 2018 ОНД 99 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТТАЙ АЖИЛЛАСАН

Энэ үеэр "Dell" EMC компанийн Азийн бүс хариуцсан захирал Анотай Веттаяком хэлэхдээ “Миний хариуцсан Ази, номхон далайн хөгжиж буй орнуудын бүсэд нийт 33 улс багтдаг. Монгол Улс энэхүү зах зээлийн гол улс. Бид PC  mall дэлгүүртэй 2008 оноос хойш 11  жил хамтран ажиллаж байна. Dell брэнд 2018 онд 99 тэрбум төгрөгийн борлуулалттай ажилласан. Үүнээс 11 тэрбум төгрөг нь зөвхөн компьютер болон нөүтбүүкээс олсон ашиг юм. Dell брэнд нь  хэрэглэгчдийнхээ  өдөр тутмын хэрэглээнд ашиглагдаж байгаа бүтээгдэхүүнийг илүү шинэчлэн хүргэх зорилготой ажилладаг” гэв.

АЗИЙН БҮСИЙН ЧУУЛГАНААС БИД  “АЗИ ТИВ ДЭХ ХАМГИЙН ШИЛДЭГ ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ"-ААР ШАЛГАРСАН

PC mall дэлгүүрийн гүйцэтгэх захирал Б.Долгион “Манай  дэлгүүр гэр ахуйн цахилгаан бараа борлуулахаас гадна компьютерын томоохон борлуулагч компани. Энэ хүрээнд дэлхийн бүх топ брэндүүдийн компьютерүүдийг  монголдоо албан ёсоор борлуулдаг. Энэ дундаа Dell брэнд монголын зах зээлийн томоохон орон зайг эзэлдэг. Бид хэрэглэгчдэдээ зориулж таатай орчинд үйлчлэх сүүлийн үеийн showroom-ийг өнөөдөр албан ёсоор төв салбарынхаа хоёр давхарт нээж байна. Ингэснээр цаашдаа хэрэглэгчдэд илүү баталгаатай чанартай бүтээгдэхүүнийг түргэн шуурхай нийлүүлэх боломжтой болж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Малайз хотод болсон Dell брэндийн Азийн бүсийн чуулганаас бид  “Ази тив дэх хамгийн шилдэг гэрээт борлуулагч"-аар шалгарсан” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж