Нийслэлийн төв зам дагуу, автобусны буудлын ойр орчимд сүүн зайрмаг борлуулах цэгүүд байдаг. Эдгээр цэгүүдээр ялангуяа хүүхдүүд ихээр үйлчлүүлдэг. Гэвч сүүн зайрмаг чанарын шаардлага хангахгүй байгаа аж.
Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэний “Сүүн зайрмаг”-нд шалгалт хийжээ. Ингэхэд шингэн сүүн хольцыг хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа цувралын дугаар, орц бүрдүүлэгчийн жагсаалт тэмдэглэгээгүй, 100 грамм дахь илчлэг, шимт бодисын мэдээлэл болон хэрэглэх заавар, гаж нөлөө тусгагдаагүй байжээ.
Мөн шинжилгээ баталгаажилтгүй саваар, зориулалтын бус тээврийн хэрэгслээр шингэн бэлдэц зөөвөрлөж байгаа дутагдал илэрсэн байна. Иймд иргэдэд бүтээгдэхүүний шошгын мэдээллийг сайтар үзэж, сонголт хийхийг анхааруулж буй юм.
Холбоотой мэдээ