Хурд хамтлаг, “Хайртай” аяныхан Дарханд ажиллаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Хурд хамтлаг, “Хайртай” аяныхан Дарханд ажиллаж эхэлжээ

Хурд хамтлаг, “Хайртай” аяныхан Дарханд ажиллаж эхэлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор улс орон даяар зохион байгуулж буй “Хайртай” аяныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Дархан хотож ажиллаж эхэлжээ. Тус аймаг орон нутгийн удирдлага, иргэд зочдоо Дархан хотын билэг тэмдэг болсон "Дархан-50" цогцолбортоо угтан авсан байна.

Мөн тус аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Т.Ганболд, ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан нар "Хурд" хамтлагийнхан болон "Хайртай" аяны төлөөллийг ЗДТГ-ынхаа хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр "Хурд" хамтлагийн ахлагч, УГЗ Д.Ганбаяр “Нийгмийн сэтгэл зүй савлагаатай байгаа энэ цаг үед “Хурд” хамтлаг нийт уран бүтээлчдээ төлөөлөн, соён гэгээрүүлэх ажил хийхийг зорьж монгол түмэнтэйгээ уран бүтээлээрээ уулзаж байгаадаа баяртай байна. Аянаар дамжуулан хайрлах утга учир, монгол ёс заншил, өв уламжлалаа сэргээж, монгол үндэсний контент бий болгохоор зорьж яваа юм” гэж хэлжээ.

Дархан хотод хоёр өдрийн турш ажиллах "Хайртай" аяны үндэсний контентын багийнхан хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор эцэг эхчүүдийн төлөөллийн дунд “Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан” сургалт зохион байгуулсан байна.

Сургалтаар эцэг, эхчүүд гэр бүлийн харилцаа, хандлага, сэтгэл ханамж, уламжлалт монгол ухаан, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, эрэгтэй, эмэгтэй хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх, зөв төлөвшил зэрэг эeрэг арга ухааныг ойлгуулахыг зорьжээ. Үүний дараагаар Дархан сумын 15 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд улс эх орны ирээдүйн төлөөлөл болсон өсвөр насны хөвгүүдтэй уулзалт хийсэн аж. Уулзалт эх оронч үзэл, цаашилбал эр хүн байвал зохих олон шинж чанар, эх орноо хайрлах мөн чанарыг ухааруулсан сэдвийн хүрээнд өрнөжээ.

Уулзалтын төгсгөлд "Хайртай" аяныхан Дархан хотын өсвөрийн хөлбөмбөгийн багтай нөхөрсөг тоглолт хийсэн аж. Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 5-ны орой 19.00 цагт Найрамдал талбайд “Эх орны хийморь” цэнгүүн зохион байгуулах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж