Х.Баттулга, Владимир Путин нар Владивосток хотод дахин уулзана

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Х.Баттулга, Владимир Путин нар Владивосток хотод дахин уулзана

Х.Баттулга, Владимир Путин нар Владивосток хотод дахин уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны есдүгээр сарын 4-нөөс 6-нд Алс Дорнодын Холбооны улсын их сургуулийн оюутны хотхонд чуулах Дорнын эдийн засгийн тавдугаар форумд оролцохоор ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирэв. Дорнын эдийн засгийн форум нь давын өмнө Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, Оросын Алс Дорнодын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх шинэ шинэ чиглэлийг эрж хайх зорилготой юм.

2019 оны форумд оролцоно гэдгээ Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Малайзын Ерөнхий сайд Махатир Мохамад нар нотолжээ. Дорнын эдийн засгийн форумд 30 гаруй орны 4000 мянга гаруй хүн оролцох төлөвтэй байна. Япон, БНХАУ, Энэтхэг, Их Британи, АНУ, Швейцар, Италийн төлөөлөгчид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй байхаар байна.

Форумын хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулга чуулга уулзалтын гол бүгд хуралдаанд оролцож, бусад улсын төр, засгийн газрын тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна. Бүгд хуралдааны үеэр төр, засгийн тэргүүн тус бүрдээ үг  хэлж, дараа нь олон улсын тавцанд болж буй одоогийн үйл явдал болон Оросын Алс Дорнодтой хамтран ажиллах хэтийн төлвийн талаар санал бодлоо солилцох ажээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин форумд оролцож байгаа гадаадын удирдагч бүртэй тус тусад нь уулзана.

Монгол, Оросын төрийн тэргүүн нар эдийн засаг, худалдаа, ашигт малтмалын олборлолт, эрчим хүч, тээвэр, экологи, ус ашиглалт болон зэвсэгт хүчний салбарт хамтран ажиллах асуудал хэлэлцэнэ.

Х.Баттулга, Шинзо Абэ нар Дорнын эдийн засгийн форумд жил бүр ирдэг юм. Өнгөрсөн жил Хятадын удирдагч Ши Жиньпин, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар ирсэн юм. Энэ удаа Энэтхэг, Малайзын гүйцэтгэх засаглалын тэргүүн нар урилгыг хүлээн авчээ.

Есдүгээр сарын 4-нд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитай уулзаж, дараа нь хоёр улсын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийсэн байна.

Форумын санал шүүмжлэлийн төгсгөлд  талууд 20 гаруй хамтарсан баримт бичиг, түүний дотор худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр болон цэрэг-техникийн харилцаа, түүнчлэн боловсрол, соёлын салбарын баримт бичигт гарын үсэг  зурна.

Дорнын эдийн засгийн форумын спортын хөтөлбөрийн хүрээнд спортын 14 төрлөөр уралдаан тэмцээн болох ажээ.  Зигоро Каногийн нэрэмжит олон улсын жюдо бөхийн тэмцээнд энэ хөтөлбөрийн гол үйл явдал болох бөгөөд уг тэмцээнийг Монголын Ерөнхийлөгч үзэж сонирхоно. Уг тэмцээнд Орос, Япон, Монгол, Хятад, Өмнөд Солонгосын 18 хүртэлх насны хөвгүүд, охидын шигшээ багууд  оролцох ажээ.

И.БОРХОНДОЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж