Зөвшөөрөлгүй 250 чингэлгийг албадан буулгана | News.MN

Зөвшөөрөлгүй 250 чингэлгийг албадан буулгана

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй 250 чингэлгийг албадан буулгана

Зөвшөөрөлгүй 250 чингэлгийг албадан буулгана

Нийслэлийн төвийн дүүрэгт ачаа, тээш тээвэрлэх зориулалт бүхий хэрэгсэл /чингэлэг/ олноор байршуулсан байдаг. Энэ нь хотын өнгө үзэмжид нөлөөлөөд зогсохгүй олон сөрөг үр дагавар бий болгодог байна.

Тиймээс Баянгол дүүргийн Засаг дарга энэ оны есдүгээр сарын 1-нээс эхлэн дүүргийн нутаг дэвсгэрт зориулалтын бусаар чингэлэг ашиглахыг хориглосон албан даалгавар гаргаж, холбогдох байгууллагуудад чиглэл өгчээ. Энэ тухай тус дүүргээс өнөөдөр /2019.09.05/хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын хамаарал бүхий 250 гаруй чингэлэг байгаа аж. Эхний ээлжид эдгээр газруудад албан мэдэгдэл хүргүүлж, сайн дураар чөлөөлөх хугацаа олгож байгаа юм байна. Энэ хугацаанд албан даалгавар биелүүлээгүй бол үйл ажиллагаа явуулах эрхийн хүрээнд хариуцлага тооцох ажээ. Уг албан даалгаврыг биелүүлэхэд Баянгол дүүргийн төрийн байгууллагууд хамтран ажиллаж, хэрэгжилтийг хангахад хяналт тавих юм байна.

Цагдаа, эрүүл мэндийн байгууллагад тус дүүргийн оршин суугчдын зүгээс ирүүлсэн санал, гомдлын судалгаагаар хотын төвд зориулалтын бусаар байршуулсан контейнерүүд нь албан бус бие засах, хог хаягдлын цэг болж агаар, хөрсний бохирдлыг бий болгож, олон төрлийн халдвар үүсгэх эрсдэлийг дагуулдаг юм байна. Мөн тухайн бохир орчинд хүүхэд багачууд тоглох, бэртэж гэмтэх, шөнө оройн цагаар гэмт хэрэгт өртөх шалтгаан нөхцөл болдог аж.

Хэвлэлийн хурлын үеэр Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа ярихдаа “Бидний хийж буй ажлын уриалга бол "Нийслэл хотоо чингэлгээс чөлөөлж, орны бохирдлоос ангижръя" гэсэн байгаа. Өнгөрсөн жил бид нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлсөн бол энэ удаагийн албан даалгавар бол аж ахуй нэгжүүдэд чиглэсэн. Тухайн аж ахуйн нэгжүүд өөрсдийн хашаан дотор байгаа чингэлгүүдийг зөөгөөд, оронд нь мод, цэцэг тарих хүсэлт тавьж байна. Баянгол дүүрэг энэ ажилд Нийслэлийн бусад дүүргээ уриалж байгаа юм. Ялангуяа томоохон зочид буудал, ресторанууд хашаандаа том чингэлгүүд тавьсан байдаг.

Хамгийн гол нь хүүхдүүд дээр нь гарч гүйж тоглодог учир эрсдэл үүсээд байна. Нийслэл бол бидний гэр орон. Амьдрах орчин цэвэрхэн бол сэтгэл санаа сайхан байдаг шүү дээ. Тиймээс бид Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргээ цэвэрхэн, өнгө үзэмжтэй болгох ажлыг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна” гэсэн юм.

Өнгөрсөн 2018 онд тус дүүрэг нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан 400 гаруй чингэлгийг нүүлгэн шилжүүлж, зам талбайг чөлөөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-05 66.181.184.229

Есүсийг барилга маш их байгаа тул нураах өөр зүйл ашиглах арга хэмжээ аваач ээ

Avatar

333 2019-09-05 103.14.38.144

улаанбаатарт маш их төмөр хашаа байна. явган хүний замыг хаасан байна. болиочээ,ялангуяа зүүн 4 замын түгжрээ хаан palace-аас болж байна. түүний араар машины зам гарга. яагаад зам дээр том объект барьчихаад араараа жижиг туслах зам гаргахгй байнаа. тийм бол нураасан ч яахав, амин хувиа хичээх явдал бүр сэжиг хүрмээр болсон байна. жижиг туслах замуудыг олон болгое,

Avatar

Зочин 2019-09-05 203.91.112.146

Энэ Автобусны буудал дээр байгаа ТҮЦ нэртэй заваан юмнуудыг хэзээ цэгцлэх вэ
Таныг дарга болсноос хойш ТҮЦ ний тоо нэмэгдээд байнашүү ОДОНТУЯА даргаа

Avatar

Зочин 2019-09-05 122.201.21.240

teneg balai avgai guai?ehleed horoololiinhoo tuv gudamjiig tsegtselchih heregtei.horoolol-n tuv guamaar yvah argagui tuutsnuudee yah ve?avtobusnii buudluud tom elguur baar restoranii uudeer barnuu-n uuder arai l denduu tuutsnuud bna.gar deerees naimaa erhlegchid guilgachid arhichinguud yvgan hun yvj bolohgui olon tuutsnuudee tsegtslej duuregee ungu oruulaach.medrel avgai chin horoololoor yvaad uzeech.ajilaa hiigeech.chadahgui bol zailaad ug.tuuts erhlegchid geed heden haltar avgai naraas aigaad

Avatar

зочин 2019-09-05 103.57.95.162

Одонтуяа даргаа Та шүү. Таны шийдвэрийг дэмжиж байна. Энэ чингэлэг,
ТҮЦ нтр бол үнэндээ хотын хог болоод байна. Эргэн тойрон шээс шивтэр, хог н**ш, шарилж, бохир заваан
байдал бүр хяналтаас гараад байсийн. Одонтуяа даргад баяр хүргэж, ажлын амжилт хүсье

Avatar

Зочин 2019-09-05 103.87.255.66

Баянгол дүүрэг шиг ажилладаг болоосой манай БЗ нтр. Баянгол ажиллаад байхын

Avatar

Irgen 2019-09-05 139.5.218.16

Hudlaaa L yarihaas tsaashgui hiiwel hurdan hii hudlaa jazaga tsarailad bh yum,buh L dyyreg adilhan shuu

Avatar

зочин 2019-09-05 203.217.138.1

зүйтэй ажил байна. Автобусны буудал дагасан түүцүүдээ чөлөөлөөчээ. Хотыг маш муухай харагдуулж байна. Сайхан тохитой дэлгүүрүүдээр хүмүүс үйлчилүүлж сурмаар байна. Ариун цэврийн шаардлага, хотын үзэмжинд маш муу нөлөө үзүүлж байна. Өмнө нь ардчилсан нам төрд байхад овоо цэгцэлж байсан чинь одоо бүр завааруулаад хаячихлаа.

Avatar

Зочин 2019-09-05 64.119.25.15

дарга нарт жижигч иргэдэд том ач холбогдолтой ажил түцнүүд гражуудын янзлаад өгөөч газар чөлөөлүүлж оронд нь мод тарьж амрах чөлөөт талбай болгох юмсан уб хот шиг утгагүй шавааралдсан хот ховор доо

Avatar

nbanbsnb 2019-09-05 202.9.43.100

20 -r surguulin omno zam setlesenee zasaach

Avatar

mbma SMn 2019-09-05 202.9.43.100

garaad 3 jil garui bolloo yu xiij bainaa yadaxdaa duuregiinxee oir orchimiiig ayataixan bolgooch

Avatar

Зочин 2019-09-05 202.72.244.219

Баянгол дүүрэгт газар чөлөөлөх ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Нэн ялангуяа дүүргийн 4, 2-р хороонд явган зорчигч зорчих хэсэгт өргөтгөл хийж зам хаасан газрууд их байна иргэд авто замаар машинтай хамт зорчиж байншдээ яагаад үүнийг олж харахгүй харахыг хүсэхгүй байна вэ………………………………

Avatar

gana 2019-09-05 202.55.191.205

duureg 1t shoroonoosoo salah 2t orts gartsaa neeh yavgan hunii zamaa tavih zamaa zasahgui bol ih nuuruudiin hotgor uuseed bn

Avatar

d 2019-09-05 202.131.245.34

zuvsht

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж