Дэрвэгэр жиргэрүү түүж бэлтгэсэн иргэдийг шалгаж эхэлжээ | News.MN

Дэрвэгэр жиргэрүү түүж бэлтгэсэн иргэдийг шалгаж эхэлжээ

Дэрвэгэр жиргэрүү түүж бэлтгэсэн иргэдийг шалгаж эхэлжээ

Дэрвэгэр жиргэрүү түүж бэлтгэсэн иргэдийг шалгаж эхэлжээ

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран Чойбалсан, Чулуунхороот сумдын нутагт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьжээ. Шалгалтаар Чойбалсан суманд үйл ажиллагаа явуулж буй хайлуур жоншны “Нью нимон майнинг” ХХК нь газар, ус ашиглах гэрээ, хог хаягдлын гэрээ зэргийг хийлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, “Буул Бл” ХХК хайгуулын өрөмдлөг хийхдээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүйгээр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байсан зөрчил илрүүлж, “Буул Бл” компанийн хайгуулын үйл ажиллагааг түр зогсоосон байна.

Мөн Улаанбаатар хотын иргэн Л нь хууль бусаар дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс түүж бэлтгэсэн, Чулуунхороот сумын нэр бүхий иргэд хашаа, агуулахдаа байгалийн ургамал, дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс хатааж хадгалж байсныг илрүүлж, нийт 13.1 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлэв. Түүнчлэн зөвшөөрөлгүйгээр цагаан зээр агнасан иргэн Т-д 1.0 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, торгуулийн арга хэмжээ авчээ.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-09-05 203.217.138.1

Эх орноо хайрлацгаая монголчуудаа

Avatar

асд 2019-09-05 203.169.48.34

арга хэмжээ аваад тэрийгээ маш сурталчилж бусадад нь мэдэгд

Avatar

иргэн 2019-09-05 192.82.65.141

Өөрийн нутаг усаа, ан амьтан, ургамалаа цөлмөж гадныханд найр тавьдаг хүмүүст хатуу арга хэмжээ авч, учир холбогдлыг аймаг сумын иргэдэд таниулмаар юм. Ийм хүйтэн сэтгэлтэй байж болохгүйг ойлгуулах арга бий дээ? Нийтийн эх оронч үзэл санаа хүмүүжил алдагдсан байна даа, үүнийг л анхаарах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж