"Coal Mongolia-2019" чуулга уулзалт болж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

"Coal Mongolia-2019" чуулга уулзалт болж байна

"Coal Mongolia-2019" чуулга уулзалт болж байна

“Өрсөлдөөнд манлайлъя" уриан дор нүүрсний салбарын худалдаа хөрөнгө оруулалтын олон улсын "Coal Mongolia-2019" чуулга уулзалт, үзэсгэлэн ес дэх жилдээ Шангри-Ла зочид буудалд болж байна. Энэ удаагийн чуулганы ерөнхий зохион байгуулагчаар "Монгол Нүүрс" ассоциаци ажиллаж байгаа бол Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны ассоциаци хамтрагчаар оролцож буй юм.

Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн чуулган уулзалтын ач холбогдол, цар хүрээ жилээс жилд өргөжиж, жин нөлөө нь нэмэгдсээр байгаа билээ.

Нүүрсний салбарын зах зээлийн төлөв, үнийн чиг хандлагын талаар дэлхийн нөлөө бүхий судалгаа, шинжилгээний байгууллагын шинжээч, судлаачдын байр суурь, коксжих нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-ын эрэлт, нийлүүлэлт, ОХУ, Австрали, Индонез, Энэтхэг зэрэг өрсөлдөгч орнуудын өөрчлөлт, зах зээлийн тэлэлтийн талаар илүү бодит мэдээллийг "Coal Mongolia-2019” чуулганы индрээс хүргэдэг. Энэ жишгээр ес дэх удаагийн чуулга уулзалт үргэлжилж байна.

Монгол Улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс өмнөд хөршийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн. Оны эхний долоон сарын байдлаар  20 орчим сая тонн нүүрс буюу төлөвлөгөө 50 хувийн биелэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспорт 0.42 хувиар өсжээ.

“Өрсөлдөөнд манлайлъя" уриан дор болж буй "Coal Mongolia-2019" маргааш буюу баасан гаригт “Нүүрсний олборлолт, баяжуулалт, тээвэр, ложистикийн асуудлаар үргэлжилнэ. Уул уурхай, хөрөнгө оруулалтын орчин ихээхэн ээдрээтэй, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад төр засгийн халтай шийдвэр давамгайлсан цаг үед нүүрсний салбарын чуулга уулзалт болж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж