Есдүгээр сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалант багийн Жаргалант гэдэг газар, сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км-т намаржиж байсан, иргэн А-ийн гэр дээр аянга буужээ.
Энэ үеэр гэрт байсан эмэгтэй А-гийн нуруу, хөл түлэгдэж, аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тус аймгийн хэмжээнд энэ зун таван удаа аянга буусан тохиолдол бүртгэгджээ.
Иймд малчид, ард иргэдийг дуу цахилгаантай бороо орох үед анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлсэн байна.
Б.ЖАРГАЛ
Зочин 2019-09-05 112.72.12.8
ГЭРИЙНХЭЭ ОЙРОЛЦОО ӨНДӨРЛӨГГАЗАРТ АЯНГА ЗАЙЛУУЛАГЧ СУУЛГАХ БАЙЖ
иргэн 2019-09-05 192.82.65.141
Харамсалтай юмаа. Гэр дээр аянга буухаас сэргийлэх аргыг, нийтэд зөвлөөч?
Зочин 2019-09-05 150.69.34.101
Монгол ВАНГА-тай болох дөхлөө шүү