1939 оны Халх голын байлдаанд оролцсон ахмад дайчдаас өдгөө амьд сэрүүн байгаа таван ахмад дайчинд Батлан хамгаалах яам хүндэтгэл үзүүлжээ.
Өдгөө амьд сэрүүн байгаа Г.Батмөнх, Ц.Чимэдцэрэн, Д.Шагдар, М.Аюурзана нарын дөрвөн буурлыг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, сайдын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн 80 жилийн ойн медаль, мөнгөн шагналыг гардуулан баяр хүргэсэн байна. Эдгээр ахмад дайчид Халхын голын дайнд эмч, сувилагч гээд ар талын чухал үүргүүдийг гүйцэтгэж байжээ.
Эдний хамгийн өндөр настай нь 105 настай В.Аюурзана гуай. Тэрбээр Халхын голын дайнд ар тал хангалт үйлчилгээний машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах албанд зүтгэж байсан бөгөөд 1945 оны чөлөөлөх дайнд мөн оролцож авсан дайчин юм.
Холбоотой мэдээ