Чуулган: Хойшлуулсан заалтуудыг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Хойшлуулсан заалтуудыг хэлэлцэж эхэллээ

Чуулган: Хойшлуулсан заалтуудыг хэлэлцэж эхэллээ
16 : 22
2019-9-5

Чуулган: Хойшлуулсан заалтуудыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Нийгмийн зүгээс шүүмжлэл дагуулсан хэлэлцүүлгийн явцад хойшлуулсан заалтуудыг хэлэлцэж эхэллээ. Тухайлбал, Намыг сонгуулийн насны нийт иргэдийн 1 хувиас доошгүй хүн нэгдэж нам байгуулах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дэмжсэн саналыг хэлэлцэж байна.

Энэхүү заалт нь шинээр нам байгуулах босгыг өндөрсгөж байгаа гэж нэг хэсэг нь үзэж байгаа бол нэг хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн, иргэдийн эвлэлдэн нэгдэхийг зөрчсөн заалт гэж үзэж байгаа юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

10 : 59
2019-9-5

Чуулган: Санал хураалт дуусч, МАН-ын бүлэг хуралдахаар боллоо

НЭМЭЛТ: 11.20 ЦАГТ 

УИХ-ын чуулганы хуралдаан 59 гишүүнтэйгээр хуралдаж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа бөгөөд төслийн зүйл, заалт бүрээр нь хэлэлцэж, санал хурааж буй. Тухайлбал, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой заалтуудаар санал хураалт дуусав. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Хэлэлцүүлгийн явцад 10 гаруй саналыг хойшлуулж, бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлага байгаа учраас завсарлага авах горимын санал гаргаж байна” гэсэн юм.

Ингээд хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй 10 гаруй саналыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр МАН-ын бүлэг завсарлага авлаа. МАН-ын бүлэг одоо хуралдаж, чуулганы хуралдаан 15.00 цагаас хуралдахаар боллоо.


ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын чуулганы  өнөөдөр /2019.09.05/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилж буй. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг зүйл, заалт бүрээр нь санал хурааж, гишүүд байр сууриа илэрхийлж буй. Нийт 150 заалтаа 90 асуултыг нь хэлэлцсэн бөгөөд 60 гаруй зүйл, заалт үлдээд байгаа аж.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга  Б.Бат-Эрдэнэ хуралдаанд ирээгүй гишүүдийн нэрсийг зарлаж, хуралдаандаа ирж ирцээ бүрдүүлэхийг шаардаж, нэрийг дуудсан юм.

Ш.ЧИМЭГ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж