Их Британи улсад хэрхэн тэтгэлэгтэй суралцах талаар мэдээлэл өгнө

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Их Британи улсад хэрхэн тэтгэлэгтэй суралцах талаар мэдээлэл өгнө

Их Британи улсад хэрхэн тэтгэлэгтэй суралцах талаар мэдээлэл өгнө

Их Британи улс нь боловсролын салбараараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд Монгол дахь Их Британийн Элчин сайдын яам тус улсад суралцахтай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг есдүгээр сарын 20-нд хүүхэд, залууст зориулан өгөхөөр болжээ.

Энэхүү арга хэмжээнд ирснээр та Британийн аль ч шатны боловсролын талаарх бүхий л мэдээллийг авч олон сонирхолтой лекц, семинарт хамрагдахаас гадна танилын хүрээгээ ч тэлэх болно. Британийн соёл, хоол, спорт зэргийг сонирхон амралтын өдрийг гэр бүлтэйгээ үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлэх боломжийг мөн олгох аж.

Гурав дахь удаагаа зохион байгуулагдах “Inspire me” фестивал нь “White Rock Centre”-т болох юм.

Мөн дараах байгууллагууд оролцон Британийн боловсрол болон тус улсын их, дээд сургуулиуд, коллежууд болон дунд сургуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

  • Nogoon Jade
  • English School of Mongolia
  • Linguaphone Group
  • Study UK
  • Cambridge Assessment International Education
  • Succedu
  • Inlingua
  • British School of Ulaanbaatar
  • ESP IELTS test centre
  • NCC Education, National University of Mongolia
  • IEDC Mongolia (Pearson PTE General Authorised Test Centre)
  • London Academy of Music and Dramatic Art
  • Anglia Examinations

Арга хэмжээ ТАКСГҮЙ, бүгдэд нээлттэй болно.

Э.ХАНДСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж