Иргэний гомдлын дагуу гоо сайхны салонд арга хэмжээ авчээ

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Иргэний гомдлын дагуу гоо сайхны салонд арга хэмжээ авчээ

Иргэний гомдлын дагуу гоо сайхны салонд арга хэмжээ авчээ

Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд байрлах иргэн Б-ийн “Salon & Studio” гоо сайхны газарт Нийслэлийн Мэргэжлийн хяналт иргэний гомдлын дагуу шалгалт хийжээ. Шалгалтаар тус газар нь эмчилгээний гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, арьс гоо заслын мэргэжлийн эмчгүй, орон тооны эмчилгээний гоо заслын сувилагчгүй үйл ажиллагаа явуулж байжээ.

Мөн батга эмчилгээ, эхэсийн тарилга, чих цоолох, хөмсөг шивэх үйлчилгээ үзүүлэхдээ арьс, эмчилгээний гоо заслын стандарт мөрдөөгүй, үйлчилгээ үзүүлсэн үйлчлүүлэгч нарын үзлэгийн бүртгэл хөтлөөгүй, хийсэн үйлчилгээг баримтжуулаагүй, үйлчлүүлэгчийн нэр хаяг болон мөнгө хураасан баримт бичиг байхгүй зэрэг олон зөрчил илэрсэн байна.

Иймд илэрсэн зөрчлийг үндэслэн8 Зөрчлийн тухай хуулийн 6.7.1 дэх заалтаар шийтгэл ногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж