Серби, Аргентины шигшээ багууд ганц ч хожигдолгүй хэсгээ тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Серби, Аргентины шигшээ багууд ганц ч хожигдолгүй хэсгээ тэргүүлэв

Серби, Аргентины шигшээ багууд ганц ч хожигдолгүй хэсгээ тэргүүлэв

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтууд өндөрлөж байна. Өчигдөр A, B, C болон D хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд болж, дараагийн шатанд өрсөлдөх багууд тодорсон. Тэмцээний D хэсэгт багтсан Серб болон Италийн багууд хэсгийн сүүлийн тоглолтоо хоорондоо хийсэн бөгөөд хожил байгуулсан нь хэсгээ тэргүүлэх байв. Ингээд энэ тоглолтод Б.Богданович тэргүүтэй Сербийн шигшээ баг өрсөлдөгчөө 82-77 харьцаатай хожсон.

Тус тоглолтод Сербийн багаас Б.Богданович 31 оноо авч багаа тэргүүлсэн бол Н.Йокич 15, М.Радулжика 12, С.Йович 11 оноогоор тус хүргэсэн байна. Харин тэдний өрсөлдөгч Италийн шигшээ багаас НБА-д данстай тоглогчид болох Д.Галлинари, М.Белинелли нар оноо авалтаар багаа тэргүүлсэн ч ялагдал хүлээв. Ялалт байгуулсан Сербийн шигшээ баг хэсгээ тэргүүлсэн бол Итали 1 хожигдолтой дараагийн шатанд шалгарлаа.

В хэсэгт мөн дэлхийн сагсан бөмбөгийн хүчирхэг гүрнүүд болох Аргентин болон Оросын шигшээ багууд хэсгийн сүүлийн тоглолтоо хоорондоо хийлээ. Тоглолт 69-61 харьцаатай Аргентины багийн хожлоор өндөрлөсөн. Энэ тоглолтонд байрлалын ялгаа харагдаж байсан бөгөөд Аргентины #4 тоглогч Ф.Кампаццо үнэхээр шилдэг нь байж 21 оноогоор багаа тэргүүлсэн. Харин Оросын #4 тоглгчид болох М.Кулиган, А.Сопин нар хангалтгүй байсан нь тоглолтын үр дүнд нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй.

Мөн энэ өдөр С хэсгээс Пуэрто-Рикогийн шигшээ баг 67-64 харьцаагаар Тунисыг хожиж, А хэсэгт Венесуэл 72-59 харьцаатай Хятадын шигшээг хожиж дараагийн шатанд шалгарлаа. А болон С хэсэгт Америк тивийн төлөөлөл болох Пуэрто-Рико, Венесуэл улсын шигшээ багууд шийдвэрлэх ялалтаа авснаар дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болсон.

9 сарын 4-ий өдрийн тоглолтуудын үр дүн:

  • Кот-д’Ивуар 63 – 80 Польш
  • Венесуэл 72 – 59 Хятад
  • БНСУ 66 – 108 Нигери
  • ОХУ 61 – 69 Аргентин
  • Пуэрто-Рико 67-64 Тунис
  • Испани 73-65 Иран
  • Ангол 84 – 81 (н.ц) Филиппин
  • Итали 77 – 92 Серби

Өнөөдөр тэмцээний 6 дахь өдөр E, F, G, H хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд явагдана. Эндээс хэсэгтээ оноо тэнцээд байгаа E хэсэгт Турк болон Чех, F хэсэгт Шинэ-Зеланд  болон Грекийн тоглолт сонирхолтой болно. Учир нь ялалт байгуулсан багууд нь дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болно.

  • 30 цаг: Канад – Сенегал
  • 00 цаг: Бразил – Монтенегро
  • 30 цаг: Турк – Чех, Герман – Йордан
  • 30 цаг: Литва – Австрали
  • 00 цаг: Грек – Шинэ-Зеланд
  • 30 цаг: АНУ – Япон, Франц – БНДоминикан

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж