Ослын улмаас хоёр хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Ослын улмаас хоёр хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас баржээ

Ослын улмаас хоёр хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас баржээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн Орхоны гүүр гэдэг газар суудлын автомашинууд мөргөлдөж, хоёр хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас баржээ.

Дээрх осол энэ сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 01.44 цагт гарсан бөгөөд Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан Алион загварын суудлын автомашин, Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд  хоёр  зорчигчтой зорчиж явсан Тенна загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна.

Ослын улмаас Алион загварын суудлын автомашинд зорчиж явсан 53 настай, эмэгтэй Ц, Тенна загварын суудлын автомашинд зорчиж явсан 52 настай, эрэгтэй Н  автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид  цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж