Спортын мастер М.Хишигбаяр дэлхийн аварга болов

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Спортын мастер М.Хишигбаяр дэлхийн аварга болов

Спортын мастер М.Хишигбаяр дэлхийн аварга болов

Польш улсын Закопане хотноо өнгөрсөн наймдугаар сарын 21-нээс 31-нд болсон 100 буудалт даамын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д спортын мастер Мижгээгийн Хишигбаяр түрүүлж дэлхийн аварга болжээ.

Тэрбээр энэ онд Узбекстанд болсон Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртэж байсан билээ. Гурав дахь удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд 14 улсын 80 шахам тамирчин оролцжээ.

Эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн М.Хишигбаяр 4 хожиж, 3 тэнцэн, нийт 11 оноо авсан амжилтаар тэргүүн байрт шалгарсан байна. Тэрбээр энэ тэмцээний рапид төрөлд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж