Шигшээ багаа дэмжицгээе

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Шигшээ багаа дэмжицгээе

Шигшээ багаа дэмжицгээе

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Катар-2022 ДАШТ, Хятад-2023 ААШТ-ий урьдчилсан шатны F хэсгийн эхний тоглолтоо Мьянмар улсын эсрэг хийх гэж байна. Герман мэргэжилтэн М.Вайссаар удирдуулсан Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаагаа Зүүн Азийн эхний шат болон ДАШТ-ий урьдчилсан шатны эхний давааг амжилттай давсан. Өнөөдөр Монгол улсын шигшээ баг Мьянмарын шигшээ багтай ДАШТ-ий урьдчилсан шатны 2-р шатны эхний түүхэн тоглолтоо хийнэ.

Багууд өмнө нь 2014 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө тоглоход хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Мьянмар улсын шигшээ баг 2-1 харьцаатай Монгол улсын шигшээ багийг хожиж дараагийн шатанд шалгарч байсан. Тэгвэл 2 баг Катар-2022 ДАШТ-ий Азийн бүсийн 2-р шатанд багтаад байна. Монгол Улсын шигшээ баг Унгар улсад 15 хоногийн бэлтгэл хийгээд өнгөрсөн сарын 31-д эх орондоо ирээд байгаа билээ.

Өнөөдөр болох түүхэн тоглолтыг Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд хүрэлцэн ирж үзэн, шигшээ багаа дэмжицгээе. Эхний тоглолтоо талбайдаа хийж байгаа тул үзэгч, хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг үндэсний шигшээ багийнханд юу юунаас илүү үнэтэй билээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж