Нийслэлийн прокурорын газрын даргаар Сүхбаатар дүүргийн прокурор Д.Энхтөрийг томилохоор болжээ. Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргасан.
Түүнийг чөлөөлөгдсөнөөс хойш Тэгвэл түүний оронд Сүхбаатар дүүргийн прокурор Д.Энхтөр томилогдохоор болсон талаар эх сурвалж хэллээ. Д.Энхтөрийн хувьд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор хийж байгаад Сүхбаатар дүүргийн прокуророор ажиллаж байжээ.
Харин ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Баярмагнай Улсын ерөнхий прокурор руу шилжиж, дэвшсэн гэсэн мэдээлэл байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ