Билгүүн, Наки хоёр хамтран “IGX” энтертайнментийг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Билгүүн, Наки хоёр хамтран “IGX” энтертайнментийг байгуулжээ

Билгүүн, Наки хоёр хамтран “IGX” энтертайнментийг байгуулжээ

Энтертайнмент медиа салбарын энтрепренер, загвар өмсөгч О.Билгүүн, хөгжмийн зохиолч, продюсер Б.Нацагдорж \Naki\ нар хамтран “IGX” энтертайнментийг нээжээ. Тэд “IGX” энтертайнментийг үүсгэн байгуулахын тулд багагүй судалгаа, шинжилгээ хийсэн байна.

Үүсгэн байгуулагч О.Билгүүн K-Pop урсгалыг дэлхийн урлаг болгож буй Өмнөд Солонгос улс болон Сингапур улсын группуудтэй уулзаж туршлага судалж, хамтын ажиллагаа хийх үндсээ тавиад иржээ. Мөн  үүсгэн байгуулагч дуучин, продюсер Наки барууны орнуудад судалгаа, шинжилгээ хийж энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллагаар зочилсон байна.

“IGX Энтертайнмент”-ийн үйл ажиллагаа залуучуудад зориулагдах бөгөөд хамгийн эхний ажил нь хамтлаг байгуулах аж. Тэд эрэгтэй, эмэгтэй хамтлаг бий болгохоор сонгон шалгаруулалтаа удахгүй зарлах гэж байгаагаа мэдэгдлээ. Хамтлагт тэнцсэн уран бүтээлчдийг маш том шагналын сан хүлээж байгаа бөгөөд “IGX” болон гаднын энтертайнмент байгууллагад бэлтгэгдэх боломж бүрдэх юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж