Эрдэмтэд аман болон ханын илтгэл тавьж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд аман болон ханын илтгэл тавьж байна

Эрдэмтэд аман болон ханын илтгэл тавьж байна

Яг одоо МУИС-ийн Номын санд “Төв Ба Зүүн Хойд Азийн Уур амьсгалын өөрчлөлт, Хүрээлэн буй орчин" /ICCCECNEA/ сэдэвт олон улсын анхдугаар хурал болж байна.

Тус олон улсын хурал хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн явцыг улс орон бүр судалж буй энэ үед бүс нутаг, тивийг хамарсан цогц судалгааг бий болгох, эрдэмтдийн хооронд мэдээлэл солилцох, хамтран ажиллах зорилготой юм.

Хуралд таван орны 20 гаруй байгууллагын 80 орчим зочид төлөөлөгч оролцож байгаагаас 61 эрдэмтэн судлаач аман болон ханын илтгэл тавин оролцож байна.

Цаг уурын хэтийн төлвөөс харахад, дулааны улирлын дундаж температур 2010-2039 онуудад 1.2-2.3°С, 2040-2069 онуудад 3.3-3.6°С, 2070-2099 онуудад 4.0-7.0°С-аар тус тус нэмэгдэхээр байгаа аж. Хүйтний улирлын хур тунадасны хэмжээ нэмэгдсэн бол дулааны улирлын хур тунадас буурсан байна.

Намрын улирлын хур тунадас 5.2%, өвлийн улирлынх 10.7%-иар өссөн бол зуны улирлын хур тунадас 3.0%, хаврынх 9.1%-иар буурчээ. Чийгшилтийн энэхүү өөрчлөлт, агаарын жилийн дундаж температурын өсөлт цаг уурын дулаарал, хуурайшилтыг авчирч байна. Урьдчилсан таамгаар хур тунадасны хэмжээ 2010-2039 онуудад ± 4% буюу 6-17 мм, 2040-2069 онуудад 7-8% (27-33 мм) болж өсөх хандлагатай байгаа ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж