Москва хотын хог хаягдлын хэмжээ 2,6 дахин нэмэгдсэн байна | News.MN

Москва хотын хог хаягдлын хэмжээ 2,6 дахин нэмэгдсэн байна

Москва хотын хог хаягдлын хэмжээ 2,6 дахин нэмэгдсэн байна

Москва хотын хог хаягдлын хэмжээ 2,6 дахин нэмэгдсэн байна

"2010 онтой харьцуулахад 2018 онд Москва хотын хог хаягдлын хэмжээ 2,6 дахин нэмэгдлээ" гэж ОХУ-ын Байгаль орчны яамны тайланд дурдсан байна. 2018 оны хог хаягдлын хэмжээг өмнөх 2017 онтой харьцуулахад 19,3 хувиар нэмэгдэж, 5,5 сая тонн болсон байна.

Москва хотод энэ 2019 оноос Хог хаягдлыг ангилж хаях төсөл хэрэгжүүлж байгаа юм. Гэхдээ энэ төсөл амжилттай байх нь хотын дэд бүтэц болон иргэдийн мэдээлэлтэй байхаас хамаарна хэмээн шинжээчид үзэж байна.

Москва хотын захиргааны энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар энэ төслийн хэрэгжилтийн талаар авч хэлэлцсэн бөгөөд нийслэл хотод энэ төсөл харьцангуй амжилттай байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Энэ ондоо багтаан нийслэл хотын бүх гудамж, хороо болгонд хог ангилах зориулалтын савууд тавих юм. Хэрвээ төсөл ийм маягаар амжилттай байвал 2022 онд эхлүүлэхээр төлөвлөсөн төслийн дараагийн шатыг 2020 оны нэгдүгээр сараас эхлүүлж болно гэж хотын захиргаа үзэж байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж