“Шилрэгсэд” хуралдаа морилж эхлэв

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

“Шилрэгсэд” хуралдаа морилж эхлэв

“Шилрэгсэд” хуралдаа морилж эхлэв

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос өнгөрсөн долоо хоногт “банга” хүртсэн УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Ганболд нар өнөөдөр /2019.09.04/ -өөс чуулганы хуралдаандаа сууж эхлээд байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр онгоцонд суун алга болсон гэж цоллуулсан УИХ-ын гишүүн Д.Ганболд өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанд суугаагүй шалтгаанаа тайлбарлаагүй бол О.Содбилэг гишүүний хувьд хүндэтгэн үзэхээс аргагүй шалтгаан гарчээ. Энэ тухайгаа хуралдааны үеэр тайлбарласан.

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр ч ажилдаа ирээгүй "шилэрч" явна.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт захирамж гарган есдүгээр сарын 30-н хүртэл гадаад болон дотоод томилолтыг УИХ-ын гишүүдэд олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр өвчтэй л биш бол хууль тогтоогчид Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөө тойргийнхондоо ч танилцуулах эрхгүйгээр зөвхөн хэлэлцүүлэгтээ оролцдог байх үүрэг хүлээсэн юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж