Орост цөцгийн тосны үнэ бараг 10 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Орост цөцгийн тосны үнэ бараг 10 хувиар өсчээ

Орост цөцгийн тосны үнэ бараг 10 хувиар өсчээ

Энэ 2019 он гарсаар цөцгийн тосны үнэ бараг 10 хувиар нэмэгджээ. Үнэ өсөхөд түүхий эдийн үнэ нэмэгдсэн, мөн сав баглаа боодолд тавих шаардлага нарийсч, түүнийг даган үйлдвэрлэгчдийн зардал нэмэгдсэн нь нөлөөллөө хэмээн шинжээчид тайлбарлаж байна.

Хэдий үнэ нэмэгдсэн ч эрэлт буурсангүй, борлуулалт хэвийн байгаа ажээ.

Наймдугаар сарын байдлаар оны эхэнтэй харьцуулахад цөцгийн тосны үнэ 9,3 хувь нэмэгдэж, нэг килограмм нь 471,57 рубль болсон байна. Өнгөрсөн оны наймдугаар сард цөцгийн тос эсрэгээр 1,3 хувиар хямдарч байжээ.

Түүхий сүүний эрэлт нэмэгдсэн нь хамгийн гол шалтгаан болсон гэж Үндэсний сүү үйлдвэрлэгчдийн “Союзмолоко” холбооны хэвлэлийн төлөөлөгч Мария Жебит хэлсэн байна. Орост сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэгч гол улс болох Беларус дотооддоо үйлдвэрлэлийн зохицуулалт хийж, сүүг түүхийгээр импортлохоос илүү сүүгээрээ бяслаг үйлдвэрлэн экспортлох болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж