Ханиадны эсрэг цоо шинэ вакцин туршина

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Ханиадны эсрэг цоо шинэ вакцин туршина

Ханиадны эсрэг цоо шинэ вакцин туршина

"2023 он гэхэд ханиадны эсрэг цоо шинэ вакцин хэрэглэж эхлэхээр төлөвлөж байна" хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова Владивостокт болж буй Дорнын Эдийн засгийн форумын үеэр хэллээ.

Энэ шинэ вакцин нь дөрвөн валентын буюу нэг зэрэг дөрвөн вирусын эсрэг дархлаа тогтоох бөгөөд өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүст илүү тохиромжтой байх ажээ.

“Өнөөдрийн байдлаар Орост гурван валентын вакцин хэрэглэж байна, бидний зорилт бол 2023 он гэхэд дөрвөн валентын вакцинд шилжих явдал юм” хэмээн сайд Скворцова сэтгүүлчдэд хэлсэн байна.

Дөрвөн валентын вакцин нь дархлааг идэвхтэй дэмжихийн зэрэгцээ сөрөг үр дагавар багатай байх ажээ. Шинэ вакцины туршилтыг энэ жилээс эхлэх юм.

Дорнын Эдийн засгийн тавдугаар форум 2019 оны есдүгээр сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд Владивосток хотноо зохион байгуулагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж