Эрхүүгийн “панзчин” | News.MN

Эрхүүгийн “панзчин”

Эрхүүгийн “панзчин”
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ:

Төмөр замын осол, хүн амины хэрэг зэргээс болж Зам тээврийн хөгжлийн сайдаас огцорч байсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ оюутан ахуйдаа тарваганы арьс оросуудад заран панз үсэргэж явжээ.

Автын инженер болохоор Эрхүү хотод суралцаж байсан түүнийг нэгдүгээр курсээс өөд нь татаж, наймааны ухаан заасан хүмүүс нь дээд курсын ах нар аж.  Энэ тухайгаа тэрбээр “Биднийг нэгдүгээр дамжаанд элсэхэд дээд курсийн ах нар боломжоороо өөд нь татаж эхэлсэн. Их хатуу дэглэмтэй, одоогийн цэргүүд шиг байлаа. Дээд курсийн ах нартай нийлнэ, ойлголцоно. Тэдний барааг заралцана, хамт явна. Сургуулиа төгсөөд явсан ах нар бидэнд бизнесээ үлдээсэн. Улаанбаатар–Эрхүү чиглэлд өдөр бүр галт тэрэг явна. Нэг удаадаа л гэхэд таван тарваганы арьс, байг гэхэд нэг тарваган малгай юм уу аав ээждээ дайж буй барааг аваад явдаг байлаа. Тухайн галт тэрэгний провдникийг танина гэдэг маш том боломж, бизнесээ явуулах гарц. Тэдний  итгэлийг ч даасан. Хэн хэндээ тустай, дэмтэйгээр бизнесээ үргэлжлүүлэв. Манай гэрийн шүүгээ үргэлж дүүрэн тарваганы арьстай байдаг байлаа. Би ер нь нэлээд санхүүгийн боломжтой оюутан байсан. Эрхүүд есөн жил амьдарсны ачаар танилын хүрээ их тэлэгдсэн. Тэндээс бараа их зөөдөг байлаа. Дахиад л нөгөө тарваганы арьсны наймаагаа үргэлжлүүлэн, хойд хөршөөс төрөл бүрийн бараа, хүнсний ногоо, Чехээс чихэр, боов, пиво оруулж ирсэн. Арьсаар янз бүрийн загвартай малгай оёх, хойд хөршөөс автомашин оруулж ирэх гээд юм юм хийсэн” гэж шилжилтийн үетэй давхацсан оюутан цагийн амьдралаа хэвлэлд ярилцлага өгөхдөө дурсчээ.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баяр 2019-09-04 202.179.8.210

Орост тухайн үед сурч байсан ихэнх оюутнуудын амьдрал тарваганы арьсан дээр тогтдог байсан ялангуяа сибирь, урал болон эрхүүгийн оюутнуудын ганц хийдэг наймаа түүгээрээ монгол руугаа хавтастай тольноос эхлээд мотоцикл түүний дугуй орос цэргийн гутал гээд маш их эх орондоо авчирдаг байлаа даа

Avatar

gashuun unen 2019-09-04 202.131.251.130

ter uyed hun buhen iim baisan, holoo oloh gej ih zovson, gehdee ter humuusees uls tord orson n hovor. orson hun naimaachin setgehuigeeree ajillana.

Avatar

иргэн 2019-09-04 202.179.27.109

бүх юмыг наймаалцдаг сэтгэхүй салахад хэцүү

Avatar

Зочин 2019-09-04 59.153.87.250

хууль зерчсенее гайхуулж ярьдаг эргуунууд терд гарахаар юу болохов
Монгол маань ингэтлээ дампуурах гэж

Avatar

Зочин 2019-09-04 202.131.233.190

МАНАЙ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУД ЮМ Л БОЛ ОРОСТ ОЮУТАН БАЙХДАА ТАРВАГАНЫ АРЬС ЗАРЖ БИЙЛЭГЖҮҮ, МӨНГӨТЭЙ БОЛСОН ГЭЖ БҮГДЭЭРЭЭ ЯРЬДАГ, ЭНЭ БОЛ ҮНЭНД ОГТ НИЙЦЭХГҮЙ, АРЬС ЗАРААД МӨНГӨТЭЙ БОЛЖ БИЗНЕСЭЭ ЭНД ӨРГӨЖҮҮЛСЭН НЬ ХОВОР ДОО, ӨДРИЙН ОД ШИГ, НАМ БАРААДАЖ АЛБАН ТУШААЛ АВЧ ТӨРӨӨС МӨНГӨЖСӨН ГЭВЭЛ ҮНЭНД НИЙЦЭНЭ.

Avatar

Зочин 2019-09-04 122.201.24.188

Saikhan unen shuu

Avatar

Эрхүүгийн их дэлгүүрийн даргын хүргэн хүү 2019-09-04 103.212.119.102

Бат-Эрдэнэ Эрхүүгийн их дэлгүүрийн дарга местный солонгос авгайн хүргэн болж өөд нь татуулсан. Солонгосийн э****з авгайтай 2 охинтой сайхан л амьдарч байсан даа. Даан ч салсан.

Avatar

ичих соёл 2019-09-04 150.129.140.75

дурлалаараа ѳѳд татуулаад дурлалаа нулимдаг ѳѳдтэй эрийн шинж үү

Avatar

Булган нутгийн иргэн 2019-09-04 202.179.31.55

Хаха та Ерөнхий сайдаас огцорч байх үедээ Тосон бумбын нурууны лицензээс яаж дүүдээ өгсөнөө нүдэнд харагдтал яриад өг.

Avatar

Зочин 2019-09-04 59.153.112.96

юм бүхэн цагаараа байдаг.тэр нилжилтийн үед наймаа хийдэг хүмүүс л улс оронд нэмэр болж байсан:

Avatar

б 2019-09-04 103.229.123.240

Одоо бол Цагаанхуйран гээд барилгын компанийн дийлэнх хувийг эзэмшдэг хэрнээ тэрийгээ нуугаад л явдаг эр дээ.

Avatar

Зочин 2019-09-04 83.251.83.0

kontrabandchin bna shtee ugaasaa UGAAVCG UG N HAR ETGEED BNA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж