Эрхүүгийн “панзчин”

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Эрхүүгийн “панзчин”
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ:

Төмөр замын осол, хүн амины хэрэг зэргээс болж Зам тээврийн хөгжлийн сайдаас огцорч байсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ оюутан ахуйдаа тарваганы арьс оросуудад заран панз үсэргэж явжээ.

Автын инженер болохоор Эрхүү хотод суралцаж байсан түүнийг нэгдүгээр курсээс өөд нь татаж, наймааны ухаан заасан хүмүүс нь дээд курсын ах нар аж.  Энэ тухайгаа тэрбээр “Биднийг нэгдүгээр дамжаанд элсэхэд дээд курсийн ах нар боломжоороо өөд нь татаж эхэлсэн. Их хатуу дэглэмтэй, одоогийн цэргүүд шиг байлаа. Дээд курсийн ах нартай нийлнэ, ойлголцоно. Тэдний барааг заралцана, хамт явна. Сургуулиа төгсөөд явсан ах нар бидэнд бизнесээ үлдээсэн. Улаанбаатар–Эрхүү чиглэлд өдөр бүр галт тэрэг явна. Нэг удаадаа л гэхэд таван тарваганы арьс, байг гэхэд нэг тарваган малгай юм уу аав ээждээ дайж буй барааг аваад явдаг байлаа. Тухайн галт тэрэгний провдникийг танина гэдэг маш том боломж, бизнесээ явуулах гарц. Тэдний  итгэлийг ч даасан. Хэн хэндээ тустай, дэмтэйгээр бизнесээ үргэлжлүүлэв. Манай гэрийн шүүгээ үргэлж дүүрэн тарваганы арьстай байдаг байлаа. Би ер нь нэлээд санхүүгийн боломжтой оюутан байсан. Эрхүүд есөн жил амьдарсны ачаар танилын хүрээ их тэлэгдсэн. Тэндээс бараа их зөөдөг байлаа. Дахиад л нөгөө тарваганы арьсны наймаагаа үргэлжлүүлэн, хойд хөршөөс төрөл бүрийн бараа, хүнсний ногоо, Чехээс чихэр, боов, пиво оруулж ирсэн. Арьсаар янз бүрийн загвартай малгай оёх, хойд хөршөөс автомашин оруулж ирэх гээд юм юм хийсэн” гэж шилжилтийн үетэй давхацсан оюутан цагийн амьдралаа хэвлэлд ярилцлага өгөхдөө дурсчээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж