Киргизийн экс Ерөнхийлөгчийг аравдугаар сарын 26 хүртэл хорино

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Киргизийн экс Ерөнхийлөгчийг аравдугаар сарын 26 хүртэл хорино

Киргизийн экс Ерөнхийлөгчийг аравдугаар сарын 26 хүртэл хорино

Бишкек хотын шүүх лхагва гариг (2019.09.04)-т Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбет Атамбаевыг баривчлах шийдвэр гаргасан байна. Энэ талаар хурлын дараа төрийн тэргүүн агсны өмгөөлөгч Сергей Слесарев мэдэгджээ. Тэрбээр “Бишкек хотын шүүх Ерөнхийлөгч агсныг баривчлах, цагдан хорих ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэсэн гомдлыг маань хүлээн авсангүй" гэж хэлсэн байна.

Хэд хоногийн өмнө Атамбаевын өмгөөлөгч нар Киргизийн нийслэл Первомайский дүүргийн шүүхэд Ерөнхийлөгч асанд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүсчээ. Тэд “Атамбаевыг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад парламентаас хууль бусаар огцруулсан” гэж үзэж буй аж.

Гэвч дүүргийн шүүх төрийн тэргүүн асанд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхөөс татгалзаж, 2019 оны аравдугаар сарын 26-ны өдрийг хүртэл хорих шийдвэр гаргажээ. Атамбаевын талынхан дээд шатны байгууллагад хандан, давж заалдахаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж