“Хийморь” морьт харваан тэмцээнд 17 орны тамирчин оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

“Хийморь” морьт харваан тэмцээнд 17 орны тамирчин оролцоно

“Монголын Морьт Харваа”-ны холбооноос есдүгээр сарын 7-8-нд “Хийморь” морьт харваа тэмцээн зохион байгуулахаар болжээ. Монгол морийг дэлхийн тавцанд гаргах зорилготой уг тэмцээнд 17 орны 40 гаруй тамирчин оролцохоор төлөвлөж байгаа аж. Энэ талаар зохион байгуулагчид өнөөдөр /2019.09,04/ мэдээлэл хийлээ.

Уг тэмцээний зохион байгуулагч, санаачлагчаар “Монголын Морьт Харваа” холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Цогтхүү ажиллаж байна.

Тэрбээр “Морьт харваа гэдэг бол бид бүхэнтэй салшгүй холбоотой. Өвөг дээдсийн минь дайчин уламжлалыг морь, нум сумгүйгээр төсөөлөх аргаагүй.  Энэ уламжлалыг монголчууддаа өвлүүлээд зогсохгүй олон улсын түвшинд морьт харваа сонирхогчдыг нэг дээвэр дор цуглуулж тэмцээн зохион байгуулах болсноороо онцлог юм” гэлээ.

“Олон улсын морьт харваа” холбооны тэргүүлэх зөвлөлийн гишүүн, “Немети”-ийн нэрэмжит морин сургалтын академийн захирал Кристоф Немети  “Монголд анх удаа ирж байна. Энэ тэмцээнд оролцох болсондоо баяртай байна. Монголчуудын мориндоо хайртай, чадварлаг байдлыг маш их үнэлж байна. Цаашдаа Монгол Улс морьт харвааны томоохон төв болж хөгжих боломжтой. Европт морьт харвааны тэмцээнийг зохион байгуулах тал дээр илүү туршлагатай үүнийгээ бид Монголын морин харвааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно” гэлээ.

Сонирхуулж хэлэхэд “Хийморь” тэмцээн нийт 4 төрлөөр зохион байгуулагдана.

Э.ХАНДСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж