Хятад орныг танин мэдэх шилдэг дээжүүд уншигчдын гарт очлоо

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Хятад орныг танин мэдэх шилдэг дээжүүд уншигчдын гарт очлоо

Хятад орныг танин мэдэх шилдэг дээжүүд уншигчдын гарт очлоо

Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буй. Тэмдэглэлт ойг угтаж  соёлын олон талт  арга хэмжээнүүдийг зохион байгуулж буй. Үүний нэг нь “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээ юм. Есдүгээр сарын 6-н хүртэл үргэлжлэх эл арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2019.09.04/  Соёлын төв өргөөн дэх Хүүхдийн төв номын санд хятад, монгол, уйгуржин бичгээр хэвлэсэн 476 гаруй нэр төрлийн 1300 гаруй ном хандивлалаа. Эдгээр номуудад дэлхийн сонгодог зохиолд багтсан шилдэг уран зохиол, танин мэдэхүйн бүтээлүүд багтжээ.

Энэ талаар Хүүхдийн төв номын сангийн захирал Д.Оюунбат “Номын санд хамгийн хэрэгцээтэй зүйл нь ном юм. Хүүхдийн төв номын санд “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээнд хоёр томоохон үйл ажиллагаа  болж өнгөрлөө. Энэ сарын 2-нд дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй “Нахиа” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудад зориулж 85 мянган ном хандивласан. Дэлхийн сонгодог үлгэр, уран зохиолын номууд багтсан байгаа. Хоёр дахь томоохон арга хэмжээ нь өнөөдөр болж өндөрлөлөө. БНХАУ-ын Ном бичгийн уншлагын танхим сууриа тавьж, манайд 1300 гаруй хүүхдийн уран зохиолын болон танин мэдэхүйн бүтээлүүдийг хандивлалаа. Хятад хэл дээрх номуудыг манай номын сангийн Боловсрол хөгжил танхимаар хүүхэд багачууд маань үйлчлүүлж унших боломж бүрдлээ. Мөн манай номын санд хандивласан эдгээр номуудын дийлэнх нь уйгаржин монгол хэлээр бичигдсэн нь Засгийн газрын 2025 оноос эхлэн хос бичигтэн болно гэсэн төрийн бодлоготой нийцэж буйд баяртай байна” гэлээ.

Цаашид Хүүхдийн төв номын санд ӨМӨЗО-ноос жил бүр 500-600 ном хандивласнаар БНХАУ-ын Ном бичгийн уншлагын танхимын сан хөмрөг улам баяжих юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж