Судалгаа: МАН хагас ардчилалтай гэсэн үнэлгээ авав | News.MN

Судалгаа: МАН хагас ардчилалтай гэсэн үнэлгээ авав

Судалгаа: МАН хагас ардчилалтай гэсэн үнэлгээ авав

Судалгаа: МАН хагас ардчилалтай гэсэн үнэлгээ авав

Дефакто институт болон улс төр судлаачид хамтран “Монголын улс  төрийн намын дотоод ардчиллын индекс”-ийн судалгааны дүнг өнөөдөр /2019.09.04/ танилцууллаа. Судалгааг Дефакто институт, тус институтын Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан болон МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш, доктор Э.Гэрэлт-Од, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Б.Эрдэнэдалай нар хийжээ.

Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллыг бий болгох,  гишүүд сонгогчдын саналыг сонсон хүлээж авдаг, үйл ажиллагаа, санхүүжилт ил тод нээлттэй намыг бий болгох зорилгоор энэхүү судалгааг 2018 оноос хойш хийж буй. 2018 онд судалгаанд зургаан улс төрийн нам оролцож байсан бол энэ жил судалгааны арга зүй, аргачлалыг улам боловсронгуй болгон чанарын судалгааны аргачлалаар 2019 оны 4-6 сарын хооронд хийжээ. Судалгаа хийсэн цаг хугацаа буюу тавдугаар сард Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нийт 32 улс төрийн нам хамруулах зорилгоор хүсэлт явуулсан ч МАН, АН, МАХН, Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/, Эх орон нам, Иргэний зориг, ногоон нам, Монголын ногоон нам, Үнэн ба зөв намууд оролцжээ. Намуудын оролцоо, өрсөлдөөн, төлөөлөл, санхүүжилт ба ил тод байдал гэсэн дөрвөн чиглэлээр намуудад 0-100 хүртэл оноогоор үнэлж, 0-30 хүртэлх оноотой бол “ардчилалгүй”, 31-60 оноотой бол “хагас ардчилсан”, 61-100 оноотой бол “ардчилсан” гэсэн ангилалд хувааж, үнэлжээ. Гэхдээ энэ судалгааг хийх үеэр УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгууль болохоор товлогдож, бэлтгэл ажил хангагдсан байсан учраас судалгаанд хамрагдсан гишүүдийн оролцоо идэвхжсэн байж болзошгүй гэж судлаачид онцоллоо. Мөн судалгааг гишүүдээс авахаар төлөвлөсөн боловч Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намуудын гишүүнчлэл шинэчлэгдээгүй, зарим нь намаасаа гарсан, өөр намд орсон гэх мэт бодит бус байсан учраас гишүүдийг хамруулах боломжгүй байсан учраас судалгааны өөр аргачлал ашиглажээ.

Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс-2019:

Улс төрийн нам Индекс Ангилал
1 Монголын ногоон нам 66 Ардчилсан
2 МАХН 66 Ардчилсан
3 Ардчилсан нам 65 Ардчилсан
4 ХҮН 63 Ардчилсан
5 МАН 55 Хагас ардчилсан
6 Эх орон нам 47 Хагас ардчилсан
7 Үнэн ба зөв нам 42 Хагас ардчилсан
8 Иргэний зориг Ногоон нам 32 Хагас ардчилсан

 

МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш, доктор Э.ГЭРЭЛТ-ОД:

-Улс төр нам иргэдийн сайн дурын эвлэлдэн нэгдсэн байгууллага боловч засгийн эрх барьж, төрийн бодлого тодорхойлдог учраас дотоод ардчилалтай байх, Монгол дахь ардчиллын суурь үзүүлэлт юм гэдгийг ойлгох цаг үе ирсэн байна. Монголын улс төрийн намуудын төлөвшил, өнөөгийн нөхцөл байдал, сонгогчийн боловсрол гээд олон тулгамдсан асуудал байгаа ч дотоод ардчиллыг бий болгох зайлшгүй шаардлагатай байгаа. Тиймээс бид судалгааг хийхэд улс төрийн намуудын дотоод ардчилал хангалтгүй байж ирсэн ч хагас ардчилалтай болж байна.  Улс төрийн намууд нээлттэй, гишүүдийн оролцоог хангаж, төлөөллийн олон хэлбэрийг бүтэцдээ оруулж, мэдээллээ ил тод байлгах ёстой гэсэн энэ хүрээнд судалгааг хийсэн. Үндсэн хуулийн 16.10-т Улс төрийн нам улс орны аюулгүй байдал, хууль, дүрэм журмыг сахиж мөрдөх ёстой гэсэн заалт байдаг ч намууд үүнийг хэрэгжүүлдэггүй. Улс төрийн намын тухай хуульд дотоод ардчилалтай байх боломжийг тусгасан ч  намууд хуулийг дагаж мөрдөх асуудал хангалтгүй байна. Хуулиа хэрэгжүүлэх улс төрийн зориг, эрмэлзлэл намуудад байхгүй байна.

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Б.ЭРДЭНЭДАЛАЙ:

-Улс төрийн намуудын дотоод ардчиллыг бий болгох, намын гишүүд, иргэдэд намын дотоод ардчилалтай байж чанартай байх, цаашид намууд сайжрах боломжийг бий болгох зорилготой. Судалгааны үндсэн дээр томоохон намууд доторх өрсөлдөөн болон оролцооны хэлбэр төдийлөн сайн биш байгаа бөгөөд намын бодлогыг баримтлаагүй гэсэн үндэслэлээр тухайн гишүүнийг намаас хөөсөн гэх кэйс хүртэл гарч ирсэн. 2020 оны сонгууль ойртож байгаатай холбогдуулан нэр дэвшигчийг тодруулах, намаас нэр дэвших эрхээ авахын тулд намдаа дэнчин өгдөг зэрэг байдал арилахгүй байгаа дутагдлууд байсаар байна.

Дефакто институтын Гүйцэтгэх захирал Д.ЖАРГАЛСАЙХАН:

-Аль ч ардчилсан улсад байдаг бүх төрийн бус байгууллагуудаас ганцхан төрийн бус байгууллага төрийн болж, засгийн эрх барьдаг.  Засгийн эрх авдаг ганц төрийн бус байгууллага ил тод байхгүй бол үүнээс улс орны засаглалын дүр төрх улс төрийн намаас хамаарч байгаа юм. Төрийн бүх эрх мэдлийг авдаг энэ институц өөрөө ардчилалгүй бол энэ улс орны ардчиллыг яаж авч явах вэ гэдэг үүднээс энэхүү судалгааг хийж буй. Улс төрийн намуудыг ил тод байлгахын тулд гишүүд дотроосоо эсвэл нийгэм гаднаас нь шаардах эрхтэй. Өнөөдөр нийгмийг бухимдуулж буй нэг асуудал нь авлигын хэрэг. Үүний хамгийн том жишээ бол 60 тэрбумын хэрэг. 60-аас дээш оноотой намууд байгаа ч хагас ардчилалтай намууд илүү олон байна. Жишээлбэл, эрх баригч нам гэхэд хагас ардчилсан байдалтай байгаа юм.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2019-09-04 64.119.19.29

Ene zahislgat sidalgaa bhoo MAN d yuniih ni hagas ardchilal bh bee. Ardchilliin zarchmiig amidaar ni ustgaj bna

Avatar

Зочин 2019-09-04 202.126.89.151

Энэ Жаргалсайхан мэтийн хутган үймүүлэгч, энэ үйлдлээсээ ашиг хонжоо хайдаг нөхдүүд зайлаач ээ. Чамаар Оюу толгойнхон яаж лоббидуулж мөнгө төлж байсныг мэднэ шүү дурак аа

Avatar

Зочин 2019-09-04 182.160.1.221

Э.Гэрэлт од Д.Жаргалсайхан шиг нөхдүүд Монголд олшроосой. Хамгийн эрүүл сэтгэдэг сэхээтнүүд мөн.

Avatar

Baasankhuu 2019-09-04 202.21.108.218

Энэ судалгаа биш. Дэлхийд хана сонгогдсон гишүүнийхээ эсрэг ажилладаг байсан юм. Энхбаяр зайл

Avatar

Зочин 2019-09-04 103.212.119.207

tenegt. chi elbegdorj baih aa

Avatar

dd 2019-09-04 182.160.34.241

">

Avatar

Зочин 2019-09-04 66.181.176.189

Чааваасдаа ийм тэнэг юм хийх гэж дээ. Хагас ардчилал гэж юу байсан юм бэ. Монголд ардчилал байдаг юм уу. Сүүлийн 30 жил ардчилал нэртэй анархизмаар авч ирлээ.

Avatar

ЗОЧИН 2019-09-04 122.201.24.91

ТООН ДОТОР ҮСЭГ ЦОХИЖ ЯВНА ГЭДЭГ ШИГ НОГООН НАМ ГЭЖ ЮУ ВЭ ?!! ГАНЦХАН ДАРГА ГИШҮҮН БУМ-ЯЛАГЧ ГЭГЧТЭЙ НАМЫН НЭР ЗҮҮСЭН ШОУЧИН НАМАНЦАРШД…БАЛУУНЫ АРДЧИЛАЛ ЭНЭ ТЭР БАЙХ ВЭ !!! ХӨГИЙН СУДАЛГААГААРХУУ ЮМ БАЙНА !!! МАХН АРДЧИЛАЛТАЙ ГЭНЭЭ !!!

Avatar

Зочин 2019-09-04 103.14.36.6

Тэнэгтээрэй Ногоон нам тэгвэл Бум-Ялагчийн өмч болсон нэг хүнийх ш дээ. Энэ ардчилал уу? МАХН Энхбаярын хувийн нам шүү дээ ямар юмны арчилал бэ?

Avatar

Зочин 2019-09-04 66.181.184.126

Би МАХН-ын гишүүн. Хэрэв гишүүд нь үзэл бодлоо ил хэлдэг, өөрийн байр сууриа хамгаалдаг байхыг ардчилал гэж үзэж байгаа бол МАХН- дотоод ардчилалтай нам. Бид сэтгэл итгэлээрээ нэгдсэн хүмүүс. Намын нөхөд маань миний хувьд ах дүүс шиг минь сэтгэлд дотно хүмүүс байдаг юм. Энэ судалгаа үнэн гарчээ.

Avatar

иргэн 2019-09-04 66.181.183.210

Багш, судлаач гэчихээд судалгааны наад захын аргачлал, мэдрэмжгүй, амьдралаас тасарсан дүгнэлт яриад байх юм. Сайн бэлтгэж байгаад мэдээллээ хийж байгаач дээ, найз нар аа,

Avatar

Зочин 2019-09-04 103.229.123.13

коммунистууд баруунтан болдог гэж хэн хэлсэн бээ Коммунист коммунистаар үлдэх жамтай учраас МАН татан буулгахаас өөр арга байхгүй

Avatar

Зочин 2019-09-04 182.160.34.74

гахай эрдэнэ нар дотоод ардчилалтай байж балрах нь л дээ. ха ха ха.

Avatar

зочин 2019-09-04 202.21.98.166

МАХН яг ардчилалтай байж харагдаач.Энхбаяр хаан шиг л байдаг ш тэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж