Тайванийн Үндэсний Чэн Кун их сургуулийн сайн дурын 12 оюутан, нэг багшаас бүрдсэн баг энэ 2019 оны есдүгээр сард Говьсүмбэр аймгийн төв Чойрт хүүхдийн эко тоглоомын талбайг байгуулж байна. Орон нутгийн ард иргэдэд нөөцийг дахин ашиглах, тогтвортой хөгжлийн үзэл ойлголтыг суулгаж өгөх үүднээс Тайванийн Үндэсний Чэн Кун их сургуулийн оюутнууд өөрийн биеэр дэлхийн иргэнийхээ үүргийг ийнхүү гүйцэтгэж буй нь энэ юм.
Сайн дурын багийн удирдагч Жан профессор хэлэхдээ “Тайванийн Үндэсний Чэн Кун их сургуулийн Су Хуйжөн захирлын удирдлага дор, эрүүл мэнд, байгаль орчин, нийтийн эрүүл мэнд зэрэг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд “Олон улсын үйлчилгээнд суралцах” үйл ажиллагааг идэвхитэй хэрэгжүүлж байна. Энэ нь “Үйлчилгээ”, “Сургалт” хоёрыг хослуулсан практик сургалтын хэлбэр бөгөөд оюутнууд үйлчилгээ үзүүлэх явцдаа “давтан сэтгэхүй” нь хөгжиж, үйлчилгээний субьекттэй харицангаа, үр ашиг хүртэж байдаг” гэв.
Жан профессор цааш хэлсэн үгэндээ “Хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулах явцад орон нутгийн ард иргэд болон хүүхэд багачууд өдөр бүр сайн дураараа ирж тусалж байгаа нь Тайваниас ирсэн багш, оюутнуудад маш гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн” гэлээ. Тайваниас ирсэн багш, оюутнууд Монголын хүүхэд багачуудыг маш хүмүүжилтэй, гэнэн томоогүй зан ааштай гэж сайшааж байна.
Тайваниас Монголд суугаа төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Жой Янь Тайванийн Үндэсний Чэн Кун их сургуулийн багш оюутны баг Монгол улсад ирж экосистемийг хамгаалах арга барилаас хуваалцаж буй нь хоёр орны ард иргэдийн харилцаанд нэн тустай юм. Ойрын жилүүдэд Монгол улсын эдийн засаг өсөн нэмэгдэж, улс орны зүгээс НҮБ-ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дэмжин ажиллаж, 2016 онд “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг баталсан бөгөөд ойрын ирээдүйд илүү хөгжингүй, илүү байгаль орчинд ээлтэй улс болно гэдэгт итгэлтэй байна гэв.
Тайваний Үндэсний Чэн Кун их сургуулийн сайн дурын баг орон нутгийн ард иргэдийн хамт
Хүүхэд багачууд эко тоглоомын талбай барих явцыг сонирхож буй нь
Холбоотой мэдээ