Бэтүб хийдэд Чойжин буулаа

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Бэтүб хийдэд Чойжин буулаа

Бэтүб хийдэд Чойжин буулаа

“Бэтүб” хийдэд өнөөдөр 05.00-07.00 цагийн хооронд Найчүн чойжин буусан нь Монголд мартагдах дөхөөд байсан шашны зан үйлийг үйлдсэн онцгой үйл явдал болжээ.

Энэхүү үйл явдлын талаар бид “Бэтүб” хийдийн холбогдох шашны хүнээс тодруулахад "Найчүн чойжин буусан нь сүүлийн 100 жилд тохиосон онцгой үйл явдал. Өнөөдрийн болон ирээдүйн хамаг амьтны тусын тулд энэхүү зан үйлийг үйлддэг. Найчүн гэдэг нь монголчилбол Отгонтэнгэр, Чойжин гэдэг нь сахиус гэсэн үг. Энэ нь Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн гол сахиус учраас зарлиг тааллынх нь дагуу өдөр товыг урьдчилан тогтоосон байсны дагуу өнөөдөр өглөө 05.00-07.00 цагийн хооронд Найчүн чойжин буусан” гэлээ.

Одоогоос 100 жилийн өмнө буюу 1919 онд VIII Богд гэгээний төрсөн дүү Агваанлувсанхайдав одоогийн Чойжин ламын сүм музейд Найчүн чойжин бууж байжээ.

Сонирхуулахад дээрх шашны зан үйлд бөөгийн шүтлэгтэй ижил төстэй зүйлүүд нэлээд олон байдаг аж.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж