Европын фермерүүдийн холбоо нь Оросын эсрэг хоригийн улмаас хохирлоо тооцоод”нулимс” унагааж байна. Хохирол нь 5,5 тэрбум евро болжээ.
Европын холбооны хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчийн хохирлын хэмжээний тухай Европын 28 сая фермерүүдийн сонирхлыг төлөөлдөг Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Альбер Ян Маат мэдэгджээ.
“Оросын худалдааны хориг арга хэмжээнээс хөдөө аж ахуйн хоршооллууд хохирч байна. Манай газар тариалан, хүнсний экспорт 5,5 тэрбум еврогоор буурлаа” хэмээн Альбер Ян Маат хэлэв.
Оросын хоригоос болон Европын холбоо хөдөө аж ахуйн салбараа дэмжих арга хэмжээг аргагүйн эрхэнд үргэлжлүүлж байна. Гэхдээ тэр дэмжлэг нь гахайн мах, жимс, ногоо, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хүнд хохирлыг нөхөхөд хангалтгүй гэж Ян Маат нэрлэв.
Сануулахад, өнгөрсөн жилийн наймдугаар сард Москва өөртөө хориг тавьсан зарим орнуудын эсрэг хариу хориг тавьсан юм. Оросын хориг арга хэмжээнд европ, америкийн үхэр, гахай, шувууны мах, махан бүтээгдэхүү, далайн бүтээгдэхүүн, жимс, ногооны экспорт хамрагдсан билээ. Энэ оны зургадугаар сард Европын холбоо хоригоо сунгасан учир Орос өөрийн хариу арга хэмжээг 2016 оны наймдугаар сарын 5 хүртэл сунгасан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР