Махыг угааж хэрэглэх аюултайг тогтоожээ | News.MN

Махыг угааж хэрэглэх аюултайг тогтоожээ

Махыг угааж хэрэглэх аюултайг тогтоожээ

Махыг угааж хэрэглэх аюултайг тогтоожээ

Хоол хийхээс өмнө махыг угааж болохгүйг АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас хийсэн судалгааны үр дүн харуулжээ. Тус яамны Хүнсний аюулгүй байдал, хяналтын алба Хойд Каролина мужийн Их сургуультай хамтран хийсэн судалгаагаар, түүхий махыг угаах нь бусад хүнсэнд сөргөөр нөлөөлдгийг тогтоосон байна.

Түүхий мах нь ихэвчлэн салмонелл, кампилобактер, клостридиум перфрингенс зэрэг аюултай бактериар халдварладаг ажээ. Хүмүүс түүхий махыг угааснаар сайтар цэвэрлэж байна гэж үздэг ч энэ нь эрүүл мэндээ эрсдэлд оруулж буй хэрэг гэж мэргэжилтнүүд анхааруулсан байна.

Судлаачид 300 сайн дурын ажилтныг тахианы махан хоол, салат хийлгэхээр урьжээ. Тэдгээр хүмүүс махаа угаадаг, угаадаггүй гэж хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд хэрэглэж буй мах нь E.coli буюу гэдэсний савханцар агуулж байсан аж.

Оролцогчдын 26 хувь нь салат хийхдээ шувууны түүхий махыг угааж хэрэглэсэн талаар 10news.com мэдээлсэн байна. Мэргэжилтнүүд сав суулга, угаалтуур болон бусад бүтээгдэхүүнүүдийг бохирдуулахгүйн тулд түүхий махыг угааж цэвэрлэхгүй байхыг зөвлөжээ.

Эх сурвалж: HAYDZAYN

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-04 64.119.16.52

TЭНЭГ ГАР ОРЧУУЛЖЭЭ

Avatar

Зочин 2019-09-04 113.34.106.130

Yamarch utgagui medee bna. Yagaad zuv buruu n alga. Ugaaltuurnaas halddag gd bganmu

Avatar

Нямган 2019-09-04 202.131.233.251

Салмонелл бактер тахианы махаас халдварладаг. Тийм учраас тахианы махыг хэрэглэхийн өмнө угаах нь хоолны бусад хэрэгсэл орчны зүйлд үсэрхийлж салмонеллаар дамжин өвчин тархах аюултай тийм учраас тахианы махыг угаалгүйгээр хэрэглэхийг зөвлөсөн байсан. Гэтэл энэ хүн орчуулахдаа бүх төрлийн мах гэж буруу орчуулжээ. Ер нь сүүлийн үед анль, франц, герман хэлтэй хүмүүс олширсноос орос хэлтэй хүний тоо нэмэгдээгүй. Харин ч өмнөхөөсөө цөөрсөн. Тиймийн учир орос хэл сурцгаая

Avatar

Зочин 2019-09-04 139.5.217.193

Сүйрч байгаа улсын хэнд ч хэрэггүй улсын хэлийг залуус яаж тоохов дээ

Avatar

Зочин 2019-09-04 203.91.115.44

139.5.217.193 suga mal chine, ymar ulsiig tegej helj baigaa ym boldoo. Mongoloor heden ih nayd dahin iluu hogjiltoi oron

Avatar

Зочин 2019-09-04 27.123.214.2

Д Эрдэнэтуяа үнэхээр солиотой орчуулжээ. Юу ч ойлгосонгүй …

Avatar

Би 2019-09-04 58.142.167.26

Чушь собачьи.

Avatar

Зочин 2019-09-04 202.9.43.17

nus tseg emee n sait yu l orchuulaad bnadaa ogt oilgosongui ene medeeg. Redaktor gej baina uu tanaid ene orchuulagchinha medeeg hyanaachee

Avatar

Зочин 2019-09-04 202.9.43.17

юу ч ойлгосонгүй ээ Эрдэнэтуяа минь

Avatar

Зочин 2019-09-04 103.10.22.76

Очироотой санал нэг байна . Энэ мэдээг уншаад махыг угааж хэрэглэх нь зөв юм уу угаахгүй хэрэглэх нь зөв юм уу ерөөсөө ойлгосонгүй . Ойлгогдохоор юм бичих хэрэгтэй шүү

Avatar

Очироо 2019-09-04 202.55.191.130

Гадны нийтлэл орчуулахдаа чанартай орчуулаад, утга агуулга, өгүүлбэрзүй, найруулгаа дахин сайн хянаж үзэхгүй бол хүнд хүртээмжгүй чанаргүй мэдээ байна шүү. Уншигчдын цагийг хүндлээрэй

Avatar

Зочин 2019-09-04 64.119.16.107

Хамаа намаагүй оылгосон ойлгоогүй ш*** юм даа

Avatar

Зочин 2019-09-04 43.242.242.67

Shal hudlaa oilgomjgyi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж