Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг жирийн сургуульд сургахад санхүүжилт шийдэх шаардлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг жирийн сургуульд сургахад санхүүжилт шийдэх шаардлагатай гэв

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг жирийн сургуульд сургахад санхүүжилт шийдэх шаардлагатай гэв

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн жирийн сургуульд сургахаар болсон ч хэрэгжилт хангалтгүй, эрх нь зөрчигдөж байгаа талаар өнөөдөр /2019.09.04/ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбооноос мэдээлэл хийлээ.

Тэд салбарын сайдын тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн сургуульд сургахаар болсон нь сайшаалтай ч орчныг нь бүрдүүлэхийн тулд тусгай мэргэжлийн багш ажиллуулах санхүүжилтийг шийдэх шаардлагатайг онцоллоо. Мөн жирийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч эхлэхэд эцэг, эхчүүд санаатай болон санамсаргүй байдлаар тэднийг ялгаварлан гадуурхсан хандлага ч гаргадаг байна. Иймээс сайдын тушаалыг хэрэгжүүлэхэд ерөнхий боловсролын сургуулиудад Дэмжлэгийн зөвлөл байгуулан ажиллах шаардлагатай. Гэтэл эл зөвлөл хэчнээн ерөнхий боловсролын сургуульд байгуулагдсан нь тодорхойгүй байна. Бидэнд олдсон мэдээллээр Хөвсгөл аймаг, Баянгол дүүрэгт энэхүү зөвлөл байгуулагдсан байгаа. Бусад газраас тодорхой мэдээлэл ирээгүй байна гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж