“Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-Эрх зүйн баталгааг хангах нь” зөвлөлдөх уулзалт болж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

“Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-Эрх зүйн баталгааг хангах нь” зөвлөлдөх уулзалт болж байна

“Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-Эрх зүйн баталгааг хангах нь” зөвлөлдөх уулзалт болж байна

Гадаад харилцааны яам, Хүний эрхийн эрхийн үндэсний комисс 2019 оны 9 дүгээр сарын 4-5-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газартай хамтран “Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-Эрх зүйн баталгааг хангах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.

Зөвлөлдөх уулзалтад төр, иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, судлаачид, хүний эрхийн төлөө тэмцэгчид, мөн олон улсын байгууллагын төлөөлөл болон Гадаад харилцааны сайдын урилгаар НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч н.Мишель Форст оролцож байгаа болно.

Зөвлөлдөх уулзалтад оролцогчид хүний эрхийн хамгаалагчийг эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөх хэрэгцээ шаардлага, ач холбогдол мөн олон улсын туршлага, хэм хэмжээний талаар санал солилцож, Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөл дээр хэлэлцүүлэг хийх юм.

НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч н.Мишель Форст Засгийн газрын урилгаар 2019 оны 4 дүгээр сарын 30-аас 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад ажилласан бөгөөд тэрээр энэ айлчлалынхаа дүнд хүний эрхийн хамгаалагчийн талаарх ойлголт мэдлэгийг бүх түвшинд сайжруулах,  хүний эрхийн хамгаалагчдын хууль ёсны нэн чухал эрх, үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн хууль батлахыг Засгийн газарт зөвлөмж болгосон. Тусгай илтгэгч энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцож байгаа нь Засгийн газар хүний эрхийн гэрээний хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй НҮБ-ын  тусгай бүтэцтэй тууштай хамтран ажиллаж байгаагийн нэг илрэл юм.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд 9 дүгээр сарын 4-ний өдөр хүний эрхийн хамгаалагчийн асуудлаар сэтгүүлчдэд зориулсан кино хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм хүрээлэнд болох бол 9 дүгээр сарын 6-ны өдөр Тусгай илтгэгч Мишель Форст “Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалахад хүний эрхийн байгууллагаас гүйцэтгэх үүрэг” сэдвээр МУИС-ын дугуй танхимд олон нийтэд лекц уншина.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж