Ойрын хоёр долоо хоногийн турш Орост Олон улсын цэргийн наадам явагдана. Уг наадамд 17 улсын 2000 цэргийн албан хаагчид ур чадвараар өрсөлдөх юм. Ангол, Армен, Азербайжан, Белорусь, Венесуэла, Египет, Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Кувейт, Монгол, Никарагуа, Пакистан, Серби, Тажикистаны цэргийн 57 баг тэмцээнд өрсөлдөх юм. Иран, Вьетнам, БНСУ, Мьянма, Туркмен, Бразилийн армийн төлөөлөгчид ажиглагчаар иржээ.
Тэмцээнд Оросын армийн бараг 280 нэгж зэвсэг техникийг ашиглах юм. Хятадын цэргийнхэн 160 орчим техникээ авчирсан байлаа. Нисэхийн төрлийн тэмцээнүүд гэхэд л 70 онгоц, нисдэг тэрэг хэрэглэнэ.
Цэргийн наадмын тэмцээн найдугаар сарын 1-нд нээгдсэн бөгөөд Москва орчим, Краснодар, Сибирь, Каспийн тэнгис, Муром, Рязань, Воронеж хотын ойролцоох цэргийн сургуулийн талбаруудад наймдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм. Цэргийнхэн 14 төрлөөр уралдана.
Цэргийн наадмын албан ёсны нээлт. Фото: ОХУ-ын Батлан хамгаалах яам
Фото: Максим Блинов / РИА Новости
Москва орчмын Алабина цэргийн сургуулийн талбайд Олон улсын цэргийн наадмыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нээжээ
17 улсын далбаа тэнгрээс буулаа
Нээлтийн ажиллагааны үзүүлбэр
Фото: Максим Блинов / РИА Новости
Фото: Максим Блинов / РИА Новости
Бүжгийн үзүүлбэрийг танкууд давтлаа
Фото: Рамиль Ситдиков / РИА Новости
Фото: Оросын Батлан хамгаалах яам
Цэргийн тэмцээнүүд эртнээс уламжлалтайг нээлтээр харуулав
Фото: Максим Блинов / РИА Новости
Фото: Рамиль Ситдиков / РИА Новости
Хятадын цэргийнхэн
Фото: Максим Блинов / РИА Новости
Фото: Рамиль Ситдиков / РИА Новости
"Русские витязи" дээд нислэгийн группын Су-27 онгоцнууд
Цэргийн наадам танкын биатлоноор эхлэв. Монголын танкчид
Фото: Рамиль Ситдиков / РИА Новости
Фото: Оросын БХЯ
Цохилтын нисдэг тэрэг Ка-52 "Аллигатор».
Бэлтгэсэн Ш.МЯГМАР