Газар хөдлөлтөд тэсвэргүй 234 барилгыг ашиглахыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтөд тэсвэргүй 234 барилгыг ашиглахыг хоригложээ

Газар хөдлөлтөд тэсвэргүй 234 барилгыг ашиглахыг хоригложээ
ULAANBAATAR, MONGOLIA - JULY 12, 2016: Ulaanbaatar also Ulan Bator aerial panoramic view from Zaisan Memorial. Ulaanbaatar is a capital of Mongolia with population over 1.3 million people.

Улаанбаатар хотод 2000 оноос өмнө баригдсан нийт 1,937 барилга байдаг. Үүний 1,413 нь орон сууц бол төрийн өмчийн болон олон нийтийн 524 барилга байгууламж юм. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас өнөөдөр /2019.09.04/ нийслэлд бүртгэлтэй газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжийн талаар мэдээлэл хийв.

Улаанбаатар хотын хэмжээнд улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглахыг хориглосон 234 орон сууц байгаа аж. Энэ талаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ “Одоогийн байдлаар эдгээр барилгын 658 нь газар хөдлөлтийн эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Орон сууцуудын хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй 182, хүчитгэх шаардлагатай 192, газар хөдлөлтөд эрсдэлтэй 354 барилга байгаагаас Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр 234-ийг нь ашиглахыг хориглосон. Харин 2019 оны улсын төсвийн хөрөнгөөр олон нийтийн 76 барилга байгууламжид үзлэг шалгалт хийх, дүгнэлт гаргах үйл ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж