Уитни Хьюстоны охин Бобби Кристину Брауныг Атланта хотод нутаглууллаа гэж TMZ мэдээлэв.Нутаглуулах ёслолын үеэр Уитни Хьюстоны дуу эгшиглэв. Оршуулгын сүүлчийн дуу нь “Jesus Loves Me” гэсэн нэртэй байлаа.
Бүсгүйн эцэг Бобби Браун оршуулга дээр үг хэлсэнгүй харин “”Би чамайг үргэлж хайрлаж дурсана” гэсэн үгтэй зурвас үлдээжээ.
Талийгаач дуучин бүсгүйн цорын ганц охин 22 насандаа үл мэдэх шалтгаанаар өөд болсон юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР