Жо Байден сонгуульд өрсөлдөж магадгүй

Хуучирсан мэдээ: 2015.08.02-нд нийтлэгдсэн

Жо Байден сонгуульд өрсөлдөж магадгүй

 

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден тус орны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг судлаад эхэлжээ. Энэ тухай The New York Times сонины цахим хувилбарт мэдээлэв.

 

Сонины эх сурвалжийн хэлснээр, "Байден түүний хүрээнийхэн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжийг идэвхтэй судалж  эхэлсэн байна. Сонгуульд оролцсоноор тэр Ардчилсан намын хүчний харьцаанд хүчтэй нөлөөлөн Хиллари Клинтонд аюул учруулах магадлалтай” ажээ.

 

Ардчилсан намаас нэр дэвших хамгийн өндөр магадлал Хиллари Клинтонд байгаа

 

"Байдены зөвлөхүүд ивээн тэтгэгчид болон Хилларитай холбогдоогүй байгаа ардчилагч нарын лидерүүдэд хандах болсон байна. Клинтон нэр дэвшигч гэдгээрээ сул тал ихтэй болж байгаа юм” хэмээн сонин өгүүлжээ.

 

“Дэд ерөнхийлөгч өөрийн албан байранд найз нөхөд, гэр бүлийнхэн, ивээн тэтгэгч нарыг хүлээн авч эхэлсэн” хэмээн The New York Times сонины тоймч Морин Доуд бичжээ. Байденд нэр дэвших  сонирхол гарч ирсэн нэг шалтгаан нь түүний хүү Богийн зөвлөсөн явдал гэнэ. Байдены  46 настай хүү Бо энэ жилийн тавдугаар сард тархины хорт хавдраар өөд болсон билээ.

 

Өдгөө 72 настай Байден нэр дэвших эсэх эцсийн шийдвэрээ ирэх есдүгээр сард гаргах гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж