Тамирчдад Онцгой байдлын албаны тугийг гардуулан өглөө

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Тамирчдад Онцгой байдлын албаны тугийг гардуулан өглөө

Тамирчдад Онцгой байдлын албаны тугийг гардуулан өглөө

Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 16 дугаар тэмцээн ОХУ-ын Саратов хотноо 2019 оны 09 дүгээр сарын 08-16-ны өдрүүдэд болно.

Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн баг, тамирчдыг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хүлээн авч уулзаж, Төрийн далбаа гардуулан, амжилт хүслээ.

Энэ удаад шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга,  хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагчаар бэлтгэл хурандаа Г.Баттөгс, дасгалжуулагчаар НОБГ-ын СХД-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн захирагч, ахмад Н.Адьяадорж нар ажиллаж байна.

Улсын шигшээ багт ГТУА 24 дүгээр ангийн захирагч, ОУХМ Э.Энхбат, ГТУА 20 дугаар ангийн аврагч, ОУХМ О.Мөнхтунгалаг, ГТУА 58 дугаар ангийн аврагч, спортын мастер Ц.Балжинням, ГТУА 56 дугаар ангийн аврагч, спортын мастер Г.Энхтөр, ГТУА 56 дугаар ангийн салааны захирагч, спортын мастер Б.Эрдэнэсайхан, ГТУА 10 дугаар  ангийн аврагч, спортын дэд мастер Э.Алтаншагай, ГТУА 56 дугаар  ангийн автомашины жолооч А.Баттөмөр, ГТУА 22 дугаар ангийн аврагч Г.Гантулга, ГТУА 41 дүгээр ангийн аврагч Д.Сайнжаргал, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн төгсөгч Г.Дэлгэрдалай, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогч Г.Цогтбаяр нар багтаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж