Орон зайн мэдээллийн техник, хамтын ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөө боловсруулна

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Орон зайн мэдээллийн техник, хамтын ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөө боловсруулна

Орон зайн мэдээллийн техник, хамтын ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөө боловсруулна

ОБЕГ-ын Орон зайн мэдээлэл технологийн төвөөс НҮБ-ын Гамшгийн удирдлага, Онцгой байдлын хор уршгийг арилгах технологид суурилсан мэдээллийн платформтой хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон зайн мэдээллийн системийн хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад ОБЕГ, ЦУОШГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар,   Харилцаа холбооны зохицуулах хороо, Одон орон геофизикийн судалгааны төв, Зайнаас тандан судлах үндэсний төв болон НҮБ-ын Гамшгийн удирдлага, Онцгой байдлын хор уршгийг арилгах технологид суурилсан мэдээллийн платформ, БНХАУ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын төлөөлөл оролцож байгаа юм.

Сургалтын хүрээнд Гамшгийн удирдлага, хор уршгийг арилгах технологид суурилсан мэдээллийн платформыг хөгжүүлэх, орон зайн мэдээллийн техник, хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх төлөвлөгөө боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж